Агаарын бохирдол буурсан уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Улаанбаатарын шүдний өвчин болсон агаарын бохирдол өнгөрсөн жилээс буурсан эсэх талаар Нийслэлийн агаарын чанарын албанаас тодрууллаа. 

2013-2014 оны өвлийн улирлын том ширхэгт тоосонцорын дундаж агууламжыг  2012-2013 оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлт гараагүй байна. Харин 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад тоосонцорын агууламж 33 хувь бага байна гэсэн дүгнэлтийг дэлхийн улс орнуудад ашиглаж байгаа суурин харуулуудын дүн мэдээ харуулжээ. Ийнхүү агаарын бохирдол бага ч гэсэн буурахад гэр хорооллын айл өрхүүдийг бүсчлэн ялгаж бүрэн шаталттай зуухаар хангасан болоод гэр хорооллыг орон сууцжуулах ажил эрчимтэй хийгдсэн зэрэг ажлууд нөлөөлсөн гэлээ.

Улаанбаатар хот далайн төвшнөөс 600-700 метрийн өндөрт, дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог. Салхины хурд нь дунджаар 1- 2 метр секунд. Үүнийг энгийнээр тайлбарлавал нийслэлчүүд бид өвлийн гурван сард цонхгүй, агааржуулалтгүй өрөөнд амьдардаг гэсэн үг. Салхины чигийн дээд хэсэгт байрлах  дулааны цахилгаан станци, үйлдвэрийн газрууд болон дөрвөн уулын бэлээс хотын төв хүртэл тархан байрласан гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах бохирдуулагч хий нь Улаанбаатарын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож  агаарын бохирдлыг их хэмжээгээр үүсгэдэг байна.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.29.70) 2015 оны 01 сарын 07

Битгий худлаа тархи угаах гээд бай, утаа улам ихэссэн байна аа, мөнгийг нь идчихээд худлаа буурлаа гээд л,

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top