Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг үргэлжлүүлэн арилжаална

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Монгол Улсын Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг  Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасны зах зээлд арилжаалах шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэр өнгөрөгч оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан бөгөөд нийт 37.553.900.000 төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан байна. Тиймээс Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг үргэлжлүүлэн арилжаалах шийдвэр гарсан бөгөөд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын тушаалаар нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 624.461 ширхэг 62.446.100.000 төгрөг бүхий үнэт цаасыг бүртгэн авсан байна. Тус үнэт цаасны арилжааны захиалгыг хуанлийн 6 хоногийн турш хүлээн авах бөгөөд захиалга авсны  дараа ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хувиарлалтыг хийх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top