Баруун аймгуудын нутгаар хүйтэрч цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдийн анхааралд сэрэмжлүүлэг гаргажээ. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.

Мөн баруун аймгуудын нутгаар өнөө, маргаашдаа цас орж, цасан шуурга шуурна. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр хүйтэрч  шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Түүнчлэн төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 16-21 градус байх бол бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар зарим газарт бага зэргийн цас орно. Говийн аймгуудын нутгаар цас орохгүй. Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй шөнөдөө 22 градус, өдөртөө 10 градус байх бол лхагва гарагт шөнөдөө 20 хэм өдөртөө 11 хэм хүйтэн байх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top