Өвлийн дүн хүйтнээр хувийн эрх ашгийн төлөө цэцэрлэгийн дулааныг тасалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Улаанбаатар хотод нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал бол хүүхдийн цэцэрлэг. Төрөлт нэмэгдэж, эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулах гэж хонон өнжин дугаарлаж байгаа нь хэний ч нүдэнд илхэн байдаг. Гэтэл хүүхдийн цэцэрлэгийг “эсэргүүцэх” нэгэн бас байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байсан “Crystal 21” цэцэрлэгийн халаалтыг өчигдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тасалсан байна. Идэр есийн хүйтэн эхлээд гурав, дөрөвхөн хонож байхад балчир хүүхдүүдийг дулаан цэцэрлэгтээ нойрсож байхад нь “Мэргэжлийн хяналтын зааврын дагуу” гэдэг шалтгаанаар ийнхүү тасалсан гэнэ. Манай сурвалжлах багийнхан тус цэцэрлэг дээр очлоо. Гадаад тохижилтоосоо л хүүхдийн ертөнцийг харуулсан нь гадна ханан дээрх хүүхэлдэйн баатруудын зургийг товойлгон зурсан байдлаас ажиглагдана. Биднийг цэцэрлэгийн үүдээр оронгуут л цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцацрал үүсээд байгаа нөхцөл байдлыг ярьсаар угтсан юм. Түүний хэлж байгаагаар хүүхдүүдийн өдрийн унталгын цагаар “Улаанбаатар дулааны сүлжээ”-гээс хоёр мэргэжилтэн ирээд “Мэргэжлийн хяналтын газраас тасал гэсэн” хэмээн дулааныг нь тасалсан гэнэ. Энэ цэцэрлэг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд цэцэрлэгийнхээ дулааныг хажууд байрлах “Orange town” хотхоноос татдаг юм байна. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-наас тус хотхоноос дулаан татахдаа зөвшөөрөл аваагүй тул иргэдээс санал авч байж дулааныг нь цаашид өгөх үгүйг нь шийдвэрлэнэ гэдэг мэдэгдэл ирсэн аж.

Хотхоны оршин суугчидаас санал авахад нэг хүнээс бусад нь зөвшөөрчээ. Ганцхан Алтан-Очир гэгч л эсэргүүцсэнээс болж СӨХ-ны дарга зөвшөөрөл өгөх боломжгүй болсон байна. Алтан-Очир гэх иргэн ганцаараа энэ байдлыг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй МХЕГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” гэх мэт байгууллагуудаар явж заргалдсаны эцэст санасандаа хүрч чадсан нь энэ аж.

Цэцэрлэгийн ажилтнуудын хэлж байгаагаар “Orange town” хотхоны иргэн Алтан-Очир нь хотхоны хажууд өөрөө барилга барьж байгаа сураг сонсогдсон гэнэ. Ямар шалтгаанаар бяцхан үрсийн хоёр дахь гэр болсон цэцэрлэгийг нь эсэргүүцэж байгаа нь сонин. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь ч мөн адил тэрхүү цэцэрлэгт сурч боловсорч, өсөж торниж байгаа 100 гаруй хүүхдийг бодолгүй ганц иргэний эсэргүүцлийг тэр дор нь шүүрч авч дулааныг нь тасалж байгаа нь цаанаа ямар нэгэн холбоо сүлбээтэй юм болов уу ч гэж бодогдмоор.

Уг нь цэцэрлэгт ирсэн мэдэгдлийн дагуу 12 дугаар сарын 26-ны өдөр дулааныг нь тасална гэж заасан. Гэтэл тэд ажлаа хэтэрхий сайн хийдэгийнх үү? Эсвэл аль нэг даргын яаралтай тушаал ирсэн үү? Ямартай ч “болзсон” хоногоосоо нэг өдрийн өмнө тасалсан нь энэ аж. Тус цэцэрлэг азаар шалны цахилгаан халаагуураар нэмэлт дулаан авдаг байснаар унтаж байсан хүүхдүүд энэ өдөртөө дааралгүй гэртээ харисан юм. Ес эхэлж, өвлийн ид хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд дулаангүй хүүхэд битгий хэл байшин ч тэсвэрлэхэд бэрх. Тиймээс энэ олон бяцхан үрс цаашид цэцэрлэгтээ явах үгүй нь хувийн сонирхолдоо хөтлөгдсөн гэх ганцхан Алтан-Очир гэгчээс шалтгаалах болоод байна. Хамгийн хэрэгтэй хүүхдийн цэцэрлэгийн хаалгыг хаахад хүргэсэн Алтан-Очир гэгч хэн бэ?, Ямар шалтгаанаар ийнхүү өлөв, долов хийж явна вэ?

Дүн өвлөөр хүүхдийн цэцэрлэгийг хөлдөөж байгаа асуудлыг зохих байгууллага нь анхааралдаа аваасай

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.110) 2014 оны 12 сарын 28

Huili bus dulaan tatsanaar zergeldeeh oron suutsnuudiin dulaan ers bagasch, ene unetei tsetserlegt yavj bgaa huuhduud gertee daaraad suuh eostoi yu? Huuhduudiin nereer bizness hiih gej bgaa bol zohih jurmiin daguu dulaanaa av za yu

0  |  0
zochin(27.123.214.110) 2014 оны 12 сарын 28

Undur tulburtei tsetserleg shu de. Zuvshuurulgui l bol huuhduudiin ner barij luivar hiih shaardlaga bna uu? 500000 tugrugiin tulburtei bj, huuhdiin shine jiliin belgiin etseg ehees ni avdag sonin gazar....

0  |  0
zochin(27.123.214.110) 2014 оны 12 сарын 28

Undur tulburtei tsetserleg shu de. Zuvshuurulgui l bol huuhduudiin ner barij luivar hiih shaardlaga bna uu? 500000 tugrugiin tulburtei bj, huuhdiin shine jiliin belgiin etseg ehees ni avdag sonin gazar....

0  |  0
Зочин(103.229.122.133) 2014 оны 12 сарын 27

Алтан Очирын зургийг хамт гаргаач. Хуулгүй бол хувийн арга хэмжээ авахсан

0  |  0
Zochin(202.70.46.206) 2014 оны 12 сарын 27

Altan-ochir gegchiig ni xuuli xymaltiin baiguullagad ni ogdog gazar ni ogmoor vmaa bolimooriin Buzar sanaatai amia bodson xvnii xognuud

0  |  0
azargan chono(202.55.180.8) 2014 оны 12 сарын 26

iimerxuu muucain xunii cugnuudiig l amia hohooilj bucdiig xoxiroodog um shuuxed ogbol taarna

0  |  0
Нэгэн Аав(203.194.118.60) 2014 оны 12 сарын 26

Тэр Алтан-Очирынхоо зургийг мэдээлэлийн хэрэгслэлээр гаргаач? ~X(

0  |  0
x(202.126.91.159) 2014 оны 12 сарын 26

dulaan muu bna geed guiheer toohgui hernee taslahdaa hurdan ajildag yum daa. hotiin dargadaa hel dee odoo ene heden huuhed haana tsetserleg haij guih yum boloo

0  |  0
Top