Ус таны амьдралын чандмань эрдэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад ус үнэлж баршгүй ач холбогдолтой.

-Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм. Орчин үед усны ач холбогдлыг хүмүүс ойлгодог болжээ. Хаа сайгүй л ундаа, цай гэхээсээ илүүтэй цэвэр ус барин алхалж байна. Гэвч үнэндээ цэвэр ус бидэнд чухам яагаад хэрэгтэй байдаг, бидний уугаад байгаа ус жинхэнэ цэвэр ус мөн үү гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид энэ тухай товчхон өгүүлнэ.

 Цэвэр ус уухын ашиг тус нь юу юм бэ?

1. Илүү бат бөх шүд, ястай болно.

-Гайхаж байна уу? Гэвч энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан юм. Сүү, сүүн бүтээгдхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд, усны талаар мэддэг хүн тэр бүр байдаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис, нэн ялангуяа фторид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болгодог байна.

2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно. 

-Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бүтээгдэхүүн бол “ус”. Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг.

3. Шээс ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.-Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай “ид шид”-ийн нэг юм. Цэвэр, тэр дундаа байгалийн ус нь бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний сэдрэлийн үед өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг.

4. Жингээ хасахад тань тус болно. 

-Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шингээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ. Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mr willams(207.244.77.9) 2017 оны 12 сарын 09

Are you looking forward to buy to save a friends life and a family member. Do you Consider or want to sell your kidney If you are interested in selling or buying of kidneys don’t hesitate to Contact us via Email: doctorcollins3@gmail.com Genuine Donors / sell/Buyers Needed Dr Collins

0  |  0
Top