Д.Бат-Октябрь: Гарааны бизнес эрсдэл өндөртэй ч ашигтай ажиллаж чадвал хөрөнгө оруулалтаа нугалах чадвартай

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Америкийн нэгдсэн улсын "Up Global" байгууллагын Зүүн өмнөд Азийн захирлаар Д.Бат-Октябрь хэмээх Монгол залуу сонгогдон ажиллаж байгаа аж.  Тус компани, залуусын бизнесийн санааг ажил хэрэг болоход тусладаг юм байна. "Up Global" байгууллагын Монгол дахь салбар "Startup Mongolia" Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа болон орчин үеийн хамгийн ашигтай бизнесийн талаар "Up Global" байгууллагын Зүүн өмнөд Азийн захирал Д.Октябрьтай ярилцлаа.

-Танайх ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-"Up Global" байгууллага долоон жилийн өмнө АНУ-д байгуулагдсан. Одоо манай компани дэлхийн зургаан оронд үндсэн оффистой. 500 гаруй хотод 120 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Би энэ байгууллагын Зүүн өмнөд Ази хариуцсан захирлаар ажиллаж байна. Зүүн өмнөд Азийн есөн орон хариуцан ажилладаг. Манай байгууллага олон програм ажилуулдагийн нэг нь "Startup Weekend" гэдэг програм. Энэ нь 24 цагийн боловсролын програм юм. Нэг үгээр бизнес эрхэлж үзье гэсэн хүнд, бизнес хийхэд ямар их ажил ордгийг хийж үзүүлдэг. Манай боловсролын системийн дутагдалтай тал нь оюутнууд 4 жил бизнесийн сургуульд сураад төгссөн ч яг үнэндээ бизнес хийж үзээгүй, сураагүй байдаг. Манай програм бол түүнийг 54 цагийн дотор хийж үзүүлдэг. Энэ нь туршиж үзэх боловсрол гэсэн арга барилтай програм юм. Баасан гаригийн үдээс хойш цуглаад, залуусын бизнес санааг сонсдог. Түүнээсээ бизнес болоод, цааш хөгжих боломжтой санааг аван 54 цагийн дотор буюу ням гаригийн орой гэхэд тухайн саналыг нь төсөл болгож өгдөг юм.

-"Up Global" байгууллага анх хэзээ Монголд орж ирсэн бэ. Энэ хугацаанд хичнээн залуусын санааг ажил хэрэг болгосон байна вэ?

-Би АНУ-д 10 жил сурч, амьдарч байгаад эх орондоо 2010 онд ирсэн. Ирэхдээ монголын залуучууд ч гэсэн гарааны бизнесийн мэдлэг хэрэгтэй гэж бодоод энэ програмын эрхийг аваад "Startup Mongolia"-г байгуулсан . Тэгээд туршилтаар хийж үзэхэд амжилттай болсон. Манай залуус их ичимхий, бодсон санаагаа илэрхийлэхдээ тийм ч сайн биш гэж бодож байсан учраас энэ програм тохирох болов уу гэж санаа зовж байсан ч маш амжилттай болсон. Одоогийн байдлаар дөрвөн жилийн хугацаанд 12 үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Аравдугаар сарын сүүлээр Улаанбаатар, Эрдэнэтэд зохион байгуулсан. Энэ сард дахин нэгийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. 54 цагийн хугацаанд юу болдог вэ гэхээр. Баасан гаригийн орой залуус цуглаад өөрт байгаа бизнесийн санааг тайзан дээр гараад 60 секунтын дотор танилцуулна. Тэр санаан дээр нь үзэгчид саналаа өгөөд ярилцдаг. Тэр санааны хүрээнд баг бүрдэнэ. Компани байгуулдагтай яг ижил. Хүнд бизнесийн санаа байгаад компани байгуулахыг хүсвэл ямар процесс явдаг вэ, түүнийг л хоёр цагт хийдэг гэсэн үг юм. Багаа бүрдүүлсний дараа бид зөвлөхүүдийг авч ирдэг. Зөвлөхөд бидний мэддэг том том компаниудын захирал ирдэг. Энэ хүмүүс бүгд зөвлөгөө өгөх дуртай байдаг. Учир нь тэр хүмүүс бүгд залуу байсан, бидний л адил юу ч үгүйгээс бизнесээ эхэлж байсан. Баасан гаригийн оройноос ням гариг хүртэл нэг өрөөнд 100 гаруй хүн ажиллаад, тэр хооронд зөвлөхүүд орж гараад саналаа хэлээд явдаг.

Манай залуус их ичимхий, бодсон санаагаа илэрхийлэхдээ тийм ч сайн биш гэж бодож байсан учраас энэ програм тохирох болов уу гэж санаа зовж байсан ч маш амжилттай болсон.

Бүтэн сайн өдрийн орой 10 баг шалгаруулаад хоорондоо илтгэлээр бизнесийн төслийн өрсөлдөөнд оролцдог. Тэр төслийг нь шүүгч нар сонсоод нэг, хоёр, гуравдугаар байр шалгаруулдаг юм. Бүтэн сайны орой үзэгчдэд нээлтэй болдог учраас хүссэн хүн бүр ирж үзэх боломжтой. Мөн бид мөнгөтэй, хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийг заавал урьж оролцуулдаг. Том группүүд энэ төрлийн бизнест хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Гарааны бизнес эрсдэл өндөртэй ч хэрвээ ашигтай байвал хөрөнгө оруулалтаа нугалах чадвартай байдаг. Нэг үйл ажиллагаанаас 10 боломжит санаа гэхээр 120 санаа гарсан гэсэн үг. Үүнээс 10 нь бодит бизнес болоод явж байна. Энэ бол залууст өгч байгаа маш сайхан боломж. Энэ үйл ажиллагаанд оролцсон залуус бизнес хийхэд бэршээлтэй зүйлсийг ойлгож, зөв ажиллавал боломжтой байдаг юм байна гэдгийг ойлгох нь чухал. Хөрөнгө оруулагчтай харьцах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сайжруулах, санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх, төсөл бичих, хүмүүстэй танилцах, маркетинг гээд бүх зүйлийг хийж үздэг.

-Та бүхний зохион байгуулсан ажлаас 120 боломжит санаа төрж, 10 гаруй нь ажил хэрэг болоод явж байна гэж байна. Үүнээс харахад ямар төрлийн бизнес эрхэлвэл ирээдүйтэй байна вэ?

-Жил бүр дэлхийн мөнгөний шилжилт, боломжит бизнесийн салбаруудыг харахаар зарим бизнесын салбаруудын эрэлт нь их өссөн байдаг. Манайх 120 оронд үйл ажиллагаа явуулдаг. Ингэхэд манайх шиг хөгжиж байгаа орнуудад уламжлалт бизнесүүдийг залуус их ярьдаг. Жишээлбэл, цемент,  сүү, тарагны үйлдвэр ажиллуулмаар байна гэдэг. Энэ бизнесүүдийг эхлүүлэхэд нэгдүгээрт үндсэн хөрөнгө маш их шаарддаг. Хоёрдугаарт, туршлага маш их хэрэгтэй байдаг. Гуравдугаарт,  эдгээр бизнесүүдийг 100 хувь нугалсан өгөөжтэй болгоход маш их цаг хугацаа ажил шаарддаг. Харин хөгжсөн орнуудад интернэт дээр түшиглэсэн технологийн компаниуд ихээр бий болгодог. Энэ компаниуд 54 цагийн дотор 750 мянган доллар асуудалгүй босгоод гардаг. Хөрөнгө оруулагчид яагаад энэ төрлийн бизнест илүү их мөнгө өгдөг вэ гэхээр би нэг  aппликэйшн хийгээд үүнийгээ зургаан сая хүнд харуулах маш амархан. Зүүн өмнөд Азийн есөн оронд л гэхэд 800 сая хүн байдаг. Тэр 800 сая хүнд хүргэхийн тулд би өөрийн хийсэн aппликэйшныг интернетэд тавиад л болоо. Сүүний үйлдвэрийг би хэзээ ч тэгэж чадахгүй. Монгол шиг хүн ам цөөтэй, боловсрол өндөр, програмчлал сайтай ийм орны залуус програмчлалын хэлэнд сайжраад, дизайнаа сайжруулаад aппликэйшн чиглэлийн бизнес хийх нь хамгийн зөв. Үүсгэхийн тулд чи өөрөө гацаараа байсан ч чамд интернэт, нэг компьютер байхад л хангалттай. Энэ ажлыг хийж чадаж байвал олон улсаас хөрөнгө босгоход амархан. Олон улсын бизнесмэнүүд энэ төрлийн санааг хайж байдаг. Одоо бол дэлхий тэр чигтээ интернэтийг ашиглан аль болох том зах зээлд ордог бизнесүүдийг сонирхож байна.

-Танай явуулдаг үйл ажиллагааг залуучууд хэр мэддэг болж, оролцож байна вэ?

-Болоогүй ээ. Намайг Сингапур, Малайз, Тайланд, явж байхдаа үйл ажиллагааныхаа талаар ярихад залуучууд хэзээний мэддэг болчихсон, хүч байгаа, харж байгаа зүйлүүд, технологийн ойлголтууд хамаагүй өндөр болсон нь ажиглагддаг. Малайзад гэхэд хагас бүтэн сайн бүр ийм тэмцээн болдог. Энд нь ганц байгууллага бус маш олон газар оролцдог. Засгийн газар нь гэхэд жил бүр 130 сая доллар ийм төрлийн бизнест зориулан төсөвлөдөг. Тэнд гоё шийдэл аваад ирвэл сая долларын хөрөнгө оруулалт авахад маш амархан. Иймэрхүү төрлийн мэдлэгтэй болгох, залуучуудыг, хүн амыг бэлдэхэд ико систем бүрдсэн байх хэрэгтэй. Үүнийг бүрдүүлэхэд манайх шиг ганц байгууллага ажиллаад барахгүй. Үүн дээр Засгийн газар, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил орж ирэх хэрэгтэй. Бид монголд энэ системийг оруулж ирээд гурван жил болж байна. Дахиад таван жил өнгөрөхөд бид олон улсын түвшинд гарч магадгүй.

-Өөрөө Зүүн Азийн захирлаар хэдэн жил ажиллах вэ. Энэ хугацаанд монгол залуусыг IT чиглэлээр дэлхийн зах зээл рүү гарахад туслах боломж бий юу?

-Би залуусдаа миний энэ албан тушаалыг ашигла гэж хэлдэг. Би энэ ажлыг дахиад таван жил хийнэ. Тиймээс үүнийгээ ашиглаад залуусыг хөрөнгө оруулагч нартай холбож, гадагш нь гаргахын төлөө ажиллана. Би арваннэгдүгээр сард БНСУ руу олон улсын тэмцээнд Туркт төгссөн гурван залууг авч явна. Энэ тэмцээнд манайх анх удаа оролцож байна. Цаашдаа жил бүр оролцох эрхийг нь авсан. Чадвартай сайн залуучууд байгаа учраас боломж их байгаа. Мөн бид IT парктай хамтран 12 компанийг гадны зах зээл рүү гаргахаар ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сараас бид IT парк дээр өөрийн сургалтын төвөө нээнэ. Компаниудыг өндөр шалгуураар элсүүлээд зургаан сар гадна, дотны багш нараар хичээл орно. Энэ нь бидний мэдэх их сургуулиудад ордог лекц огт биш. Яг л компани байгуулах, хөрөнгө орууллалт босгох талаар заах юм. Жилдээ 10 компанид сургалт явуулаад түүнээсээ хоёрыг нь олон улсын зах зээл рүү гаргаж чадвал энэ маш том амжилт. Бидний ойрын зорилго бол гурван жилийн дараа монголын таван компанийг гадны зах зээл рүү гаргах. Хэрвээ тэгэж чадвал барууны хөрөнгө оруулалт монгол руу орж ирж эхэлнэ гэсэн үг. Магадгүй эдийн засгийн бас нэгэн гол салбар ч болж болох боломжтой.

-Олон улсын байгууллагыг удирдаад явж байгаа залуу хүний хувьд залуусдаа хандаж юу хэлэх вэ?

-Залуучууддаа хандаж хэлмээр байгаа ганц зүйл байдаг юм. Би баклавараар АНУ-д сургууль төгссөн. Гэхдээ залуусыг их сургуульд битгий яв гэж хэлмээр байна. Тэр дөрвөн жил хий дэмий мөнгө, цаг хугацаагаа дэмий үрээд хэрэггүй. Харамсалтай нь манай дээд боловсролын систем цаг хугацааг хий өнгөрөөж байгаа систем болоод байна гэж би боддог. Их сургуульд явбал инженер, хуульчийн чиглэлээр сур. Манай монголын инженерийн сургалт ч сайн. Олон улсад ч гэсэн олон жил сураад том том эрдмийн зэрэг цол хамгаалаад улсдаа бий болгож байгаа баялаг муу юм байна гэдэг нь батлагдаад байгаа. Тиймээс сурах нэрээр үрж байгаа тэр дөрвөн жилээ өөрийн бодож байгаа санаануудаа ажил хэрэг болго гэж хэлмээр байна. Эргээд харахад сургуульд сурсан найзаасаа хамаагүй илүү их зүйлийг бүтээсэн, сурсан, туршлага хуримтлуулсан байна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.32) 2019 оны 02 сарын 16

Setguulch n heterhii sensats huusun yum bishuu! ene hunig tanina, hezee ch ene talas n iim yum yrih hun bish,olon bolowsroltoi zaluust bussiness-ee bodit bolgoh gartsiig zaaj ugch bui uuruu barag l bagsh hun gesn ug. ymar yumih n sain setguulch baih we dee!yriltslaga hiij bui hunee hundleh ethic-gui, heleh gesn zuilig n zuw uhad, unshigchdad zuwuur oilguuulah chadwargui, baidag l shar medeenii setguulch! uuruusuu ichesei bilee!gadnii niitlel edr joohon unshij negen hewiin hashigdsan setgehuigeesee salwal yasn yum?!

0  |  0
buu tenegtmoi(108.247.248.150) 2014 оны 11 сарын 10

manai engineering-n surgalt unendee l hotsrogdson baina. Bi ooroo TIS-d (huuchnaar) surj baisan uchiraas helj baigaa iym shuu. Ug n bol bvh iymnii turuund yavj baih estoi salbar maani unendee budaa bolson. zaluuchuud 4 jil deed too bodood l togsoj baina, ter n daraa n ajill deer garaad yamarch hereg bolohgui baigaa n unheer haramsaltai baina. Master of Science in Automotive engineering (SIUC)

0  |  0
Sure (76.106.110.139) 2014 оны 11 сарын 10

Surah heregtei. What he is talking about!

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР болгох нууц номыг Интерном, Мажестик, Мир, Аз хур, Алтантөгрөг, Голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
irgen(202.131.238.106) 2014 оны 11 сарын 10

saihan erguu tollgoit bna. hii bult usrehee boliod bolovsroloo deeshluul!!

0  |  0
.(103.229.121.75) 2014 оны 11 сарын 10

Iim zamaar mongo hiine gej hudlaa shuu zaluusaa, USA baruund haa saigui iim luivar shig yum yavdag.

0  |  0
Зочин(202.179.11.70) 2014 оны 11 сарын 10

Ийм залуус тонголд олон байгаасай, амжилт хүсье

0  |  0
Боогий(150.129.140.144) 2014 оны 11 сарын 10

Энэ амьтан сургуулиасаа туугдсан юм байна. Ийм эргvvтолгой олширвол тун хэцvv болно доо

0  |  0
Top