П.Наранцэцэг: Монголын програм хангамж үйлдвэрлэгчид иновацид суурилсан бүтээгдэхүүн бий болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

“Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн хоёрдугаар чуулган” болох гэж байна. Энэ сэдвээр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-ын Стратеги, Бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэгтэй ярилцлаа

-“Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн хоёрдугаар чуулган”  -ны тухай мэдээлэл өгөхгүй юу ?

- Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор  “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” болох гэж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд болох чуулган маань “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар “Мэдээлэл технологийн үндсэний парк”-д болно.  Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндсэний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.  

- Програм хангамж үйлдвэрлэгчид чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?  

- Чуулганы үр дүнд хөрөнгө оруулагчид, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид ба програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарын оролцогчид хоорондын ойлголцол, түншлэлийг нэмэгдүүлэх замаар програм хангамж үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, Зах зээлийн эрэлт хэрэгцээ ба шаардлагыг илүү нээлттэй, тодорхой болгох замаар програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлох замаар Цахим Засаг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдэл боловсруулна.

  -Тэдэнд тулгардаг гол асуудал нь юу вэ?

-Аль ч байгууллагад яваад орсон бүх зүйл мэдээлэл технологийн програмаар хийгдсэн байдаг. Гэтэл прогарм хангамж үйлдвэрлэгчдийн тэрхүү бүтээл нүдэнд харагддаггүй. Энэ нь тэдэнд хөрөнгө оруулалт олдохгүй байх шалтгаан болдог.  Хоёрдугаарт энэ хүмүүс зээл авах гэхээр банкнаас зээл олгодоггүй.  Салбар маань өөрөө сүүлд хөгжсөн болохоор хүмүүсийн ойлголт бага байдаг.  Гэх мэтчилэн олон асуудлууд тулгардаг. Тиймээс чуулганаараа тэдгээр асуудлуудаас гарах гарцуудыг хайж хэлэлцэнэ. 

-Энэ жилийн чуулган “Хөгжлийг кодчилъё” уриатай. Яагаад ингэж уриалах болов ?

-Програм хангамжийн үйлдвэрлэл мэдлэгт суурилсан ухаалаг төрийг байгуулах Монгол Улсад програм хангамжийн үндэсний үйлдвэрлэлийг бий болгоё. Бүх шатанд мэдээлэл технологийг өргөн хэрэглье. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг улам хөгжүүлье гэсэн зорилготой байгаа. Мөн иновацид суурилсан бүтээгдэхүүнийг бий болгоё. Тэр ч утгаараа манай энэ удаагийн чуулган “хөгжлийг кодчилъё” гэсэн уриатай зохион байгуулагдаж байгаа. Өмнөх жил бол “Монгол ухаан монгол брэндийг бий болгоё гэсэн уриатай зохион байгуулагдаж суурийг нь тавьсан. Одоо бол цаашдаа энэ хөгжлийг мэдээлэл технологийн хөгжилгүйгээр явж болохгүй юм аа гэсэн санааг гаргаж явуулсан.

-Та сая ярьлаа л даа. Програм хангамжийг барьцаалаад зээл авах гэхээр нүдэнд харагддаггүй гэлээ. Барьцаалаад зээл авах боломж хэдийнээс бүрдэх бол?

  -Бид өнгөрсөн жил нэг асуудлыг шийдэж чадсан. Ямар асуудал шийдвэрлэсэн гэхээр праграм хангамжийн компаниудад хөрөнгө оруулалтыг авахын тулд зээлийг  олгоё. Зээлийг олгоод явуулъя гээд зарим банкуудтай бид нар гэрээ хийчээд явсан чинь эргээд бид нарт дутагдал гарч ирсэн. Яагаад гэвэл програм хангамжийн компаниуд маань татвар болон бусад зүйл дээрээ санхүүгийн мэдлэгийн доголдолтой гарсан. Гэхдээ бид энэ жил энэ асуудлуудыг шийдээд явж байгаа. Гэхдээ компаниудаас аль болох санхүү менежментийн үйл ажиллагааг нэлээн анхааруулъя.

-Энэ салбарынханд хөрөнгө оруулалт хийхийн тулд ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Ер нь бол хөрөнгө оруулалтыг хийхийн тул маш нарийн бодлого баримтлах ёстой юм байна. Нөгөө талаар Өмнө нь бид төр ба хувийн хэвшлийн хоорондын хамтын ажлыг сайжруулъя гэж яриад байсан. Одоо бол хувийн хэвшлийг хувийн хэвшилтэй нь холбож өгье гэсэн бодлого баримталж байгаа. 

-Монголд хэчнээн програм хангамжийн компани байдаг вэ ?

-Одоогийн байдлаар програм хангамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 400-аад компани байдаг. Тэднээс идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани байна.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР болгох нууц номыг Интерном, Мажестик, Мир, Аз хур, Алтантөгрөг, Голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Amjilt husie(202.126.89.197) 2014 оны 11 сарын 10

Altanhuyag

0  |  0
Top