Элчин сайдын өргөмжлөл хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 28

Япон улсын засгийн газраас Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад 2 улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн элчин сайдын өргөмжлөлийг Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү элчин сайдын өргөөндөө энэ сарын 24-ний өдөр гардуулжээ. Ш.Энхбат нь Япон улсад анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны монгол эрдэмтэн юм. Тэрбээр Япон улсад докторын зэрэг хамгаалсан Монгол эрдэмтдийн “Хакасе” холбооны хүндэт ерөнхийлөгч, Япон улсад их дээд сургууль төгсөгчдийн “Жюгамо” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийн ажлыг олон жил гүйцэтгэсээр ирсэн.

  Өнгөрсөн хугацаанд Японы улсын засгийн газраас Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдийг бий болгон бэхжүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлэг, клиникийн нэгдсэн II эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, АШУҮИС-ийн бааз эмнэлэг байгуулах, хүний нөөцийг бэлтгэх гэх мэт эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтанд түүний оруулсан хувь нэмэр их юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гүржав(182.160.1.30) 2014 оны 10 сарын 28

сайн байна. амжилт хүоье

0  |  0
Top