Улаанбаатарт 5 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 20

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хүйтэн байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, баруун зүгийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

ө Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top