Өнөөдрийн өрнө дорнын зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 15

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 15. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 22. Буд гараг. Өглөгт охин одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хувийн болон гэр бүлийн асуудал зонхилно. Хайр дурлал анхаарлын төвд байж, улам бүр бэхжих болно. Хосуудын хувьд гайхалтай зочид буудлын өрөө захиалах нь хайр дурлалын цаашдын хандлагад хэрэгтэй. Баярын өмнө жингээ хасахыг хүсч буй хүмүүс амжилт олно. Сар таны эрүүл мэндийн ордонд орж байна. Ирэх 4 долоо хоногт хоолны дэглэм баривал амжилттай байна.


 

  Үхэр (4/20-5/20)

Анхааралтай байх өдөр. Өнөөдөр мэдрэмтгий байх уу, хэдэр ааш муутай байх уу гэдэг тань өчигдөр хэр орой унтсанаас шалтгаална.Магадгүй танд эрүүл мэндээ үзүүлэх шаардлага гарч магадгүй. Өвчтөнүүдтэй уулзахад бэлтгэлтэй бай. Нэг үдэшлэгт очсоноос болж өөр нэгэн үдэшлэгт оролцох шаардлага гарна. Өөрөөсөө бүх хариултыг мэдэж байхыг шаардах хэрэггүй. Тусламж хэрэгтэй бол мэргэжлийн зөвлөхөд ханд. Хэрэв та таагүй мэдрэмжтэй байгаа бол энгийн амьсгалын дасгал эсвэл йог, бясалгал хийх шаардлагатай.

 

Хамтатгах (5/21-6/21)

Үр бүтээлтэй өдөр. Өнөөдөр таны төсөөлөл, уран сэтгэмж нэмэгдэнэ. Зохиол туурвидаг, зурдаг, хөгжим бичдэг ихэрийнхэн өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ. Хэрэв урлагийн хоббитой бол ирж буй амралтын өдрүүдэд өөрийн сонирхлыг дага. Гайхамшигтай үргэлжилсэн үгийн зохиол бичих, хөгжим бичих онгод маш өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Давшилт хий. Болзоонд явж өөрийнхөөрөө бай.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Эгэл жирийн өдөр. Бичиг цаасны ажил, дуудлаганд хариулах зэрэг гар хөлийн үзүүрт зарагдана. Чухал баримт бичигтэй харьцахдаа хариуцлагаа өндөр байлга. Өнөөдөр тэнцвэрт байдал олохын тулд хийх ёстой юмаа дууссаны дараа та илүү адал явдалтай ажлын төлөө өөрийгөө чөлөөлж болно.

 


 

 

   Арслан (7/23-8/22)   

Түгшүүртэй өдөр. Нөхцөл байдал таны удирлагаас гарч болзошгүй. Буруу ойлголт төрүүлэхгүй байх нь хамгийн чухал. Нөхцөл байдал буруугаар эргэвэл шаламгай байж байдлыг гартаа авах хэрэгтэй. Уран сэтгэмж, төсөөлөл давамгайлах хандлагатай бөгөөд дэлгүүр хэсч буй хүмүүс мөнгөө хий дэмий зүйлд зарцуулах магадлалтай байна. Таны хайр дурлалын асуудалд бэрхшээл үүсч болзошгүй, хэл яриага хянахгүй бол хайртай хүнээ гомдоож мэднэ.

 

 

Охин (8/23-9/22)   

Эрч хүчээ дүүрэн өдөр. Санхүүгийн хувьд гэнэтийн олз олох замаар дансан дахь мөнгөө цацаад байлгүй хэдий чинээ их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр л мөнгө хуримтлуулах ёстой гэдгээ бүү март. Хэрэв та өнөө орой хүмүүстэй уулзах гэж байгаа бол болгоомжтой бай. Эрч хүчтэй бүжгийн шөнө илүүдэл энергээ чөлөөлөх эерэг бөгөөд таатай арга зам байх болно.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Үйл ажиллагааны шинэ төрөл эрхлэх тухай бодох, хуучны холбоогоо сэргээх, бэхжүүлэх, дотны хүмүүстээ туслахад таатай өдөр. Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Амьдралын эрч хүч эрс унах тул бие махбодийн хэт ачаалал авах, эрсдэлтэй үйл ажиллагааг хориглоно.




Хилэнц (10/23-11/21)   

Адал явдалд дуртай хилэнцийнхэнд азтай өдөр тохионо. Гэртээ бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх нь өнөөг хүртэл амьдарч ирсэн нэгэн хэвийн байдлыг эвдэх болно. Төсөөллөө өргөжүүл. Шинэ, сонирхолтой газруудаар яв. Энгийн байдлаас зайлсхийж, зэрлэг байгальд байх нь хөгжилтэй, сайхан амралт болж чадна. Аливаа зүйлийг хэтрүүлэх нь хортой. Таргалж магадгүй тул болгоомжтой бай.




 Нум (11/22-12/21)   

Холимог өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны амжилт материаллаг байдал дээшлэх эсвэл албан тушаал дэвшихэд хүргэнэ. Бүхийл ажил хэрэгтээ эрүүл саруул ухаан зөн билгээрээ ханд. Сэтгэл хөдлөлд бүү авт. Таны туршлагадаа хэт найддаг зан санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Ажилдаа өөрийгөө бүрэн зориулах нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг даван туулахад тусална.

 

 

Матар (12/22-1/19)   

Эрч хүчээр дүүрэн өдөр. Од эрхэс шинэ бүтээлч үйл ажиллагаа, спорт үйл явдал, хайр дурлалд таатай нөлөө үзүүлнэ. Мөн сарны нөлөө эцэг эхчүүд хүүхдүүд дээр гэрлээ тусгаж байна. Өнөөдөр хүлэмжээ тордож хүнсний ногооны үр суулгах үрсэлгээ суулгахад зөв өдөр юм. Мөн ногоо дарж салат хийж савлахад таатай байх болно. Бүтээлч матрууд олон нийтийн ажилд оролцох боломжтой. Та хэт их үүрэг амлалттай байхаас санаа битгий зов. Яагаад гэвэл бүтээлч ажлууд эрүүл чийрэг матруудыг сэргээх болно.

 


  Хумх (1/20-2/18)   

Завгүй өдөр. Таны байр суурь дээшлэн нэр нөлөө нэмэгдэнэ. Энэ өдөр бусадтай харилцан үзэл бодлоо хуваалцахад таатай. Танилын хүрээ тэлж, хийх ажил илүү өргөн хүрээнд явагдана. Гэвч та уур бухимдал үл ойлголцоход бэлэн бай. Энэ байдал таны бодол санаанд хүчтэй нөлөөлнө. Хэрэв та асуудлыг шийдэж чадвал үр дүнгээ амсана. Бусад хүмүүс тань шиг байж чадахгүй байгааг хүлээн ав. Таны хүчин чармайлт үнэлэгдэнэ. Гэртээ хайрттайгаа амраарай.
 



  Загас (2/19-3/20)

Сонирхолтой өдөр. Өнөөдөр хувийн ажил хэргээ хөөцөлдөх, эрүүл мэндээ бэхжүүлэхэд ээлтэй. Гэр орондоо томоохон өөрчлөлт хийх магадлалтай. Хөршүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Ганц бие загаснууд сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch (103.229.120.84) 2014 оны 10 сарын 15

Sait bolgonii zurhai afilhan bhiin bie bieniigee huulaad bdagiimuuu haashaa yum

0  |  0
Top