Манай улсын эрүүл мэндийн байгууллагад Эбола вирусээс хамгаалах хэрэгсэл байхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Эбола вирусээс хамгаалах хувцас хэрэгсэл өөр өөр байдаг байна. Манай улсын эрүүл мэндийн байгууллагын хувьд Эбола вирусээс хамгаалах хувцас хэрэгсэл байхгүй байгаа. Тиймээс энэ төрлийн хамгаалах хэрэгсэл,гар ариутгах бодис,эмнэлгийн бохир хог хаягдал хийх сав болон оношлуур зэрэг зүйлүүд нэн түрүүнд хэрэгтэй байгаа аж. Энэ чиглэлээр удирдамж боловсруулан холбогдох яаманд хүргүүлсэн бөгөөд баталсан тохиолдолд бүх орон нутагт хүргэхээр төлөвлөөд байгаа юм.

Монгол улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байгаа. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндийн яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлсэн байна.

Мөн энэ вирус нь өмнө нь байгаагүй учир бэлтгэлээ сайн хангах ёстой. Манай улсын хүн эмнэлгийн салбарт Эбола вирусын оношлуур суурьлуулах лабортори байхгүй учир мал эмнэлэгийн төв лабораторитай гэрээ байгуулах саналыг Засгийн газарт тавьсан байна. Өөрөөр хэлбэл тухайн вирусын халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн лабораторид хийнэ гэсэн үг юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top