Энэ оны эхний есөн сард 61674 шинэ иргэн мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Улсын хэмжээнд 2014 оны эхний есөн сард 61310 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 61674 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1625 буюу 2,7 хувиар, хүүхдийн тоо 1684 буюу 2,8 хувиар өссөн үзүүлэлт юм. Он гарсаар эхний есөн сард 7088 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 59 хүүхэд буюу 6,9 хувиар, тав хүртэлх насандаа 1111 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 54 хүүхэд буюу 5,1 хувиар нэмэгджээ. Харин нялхсын эндэгдэл энэ оны есдүгээр сард 107 бол өмнөх оны мөн үеийнхээс зургаан хүүхдээр нэмэгдсэн байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 127 болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хүүхдээр буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top