Даваа гарагийн зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 13. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 20. Сумъя гараг. Гөрөөсөн толгой одтой, 2 хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сайхан өдөр. Та шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж таны амьдралд байсан аливаа саадыг арилгаж чадна. Гараг эрхэс болон бусад хүмүүсээс өөрийн хүсч буй зүйлээ гуйж болно. Хувийн хүсэл эрмэлзэл бодитой болно. Ажлын дараах үйл ажиллагаа хөгжилтэй байна, ялангуяа ганц бие залууст. Гадуур теннис тоглох, кафе орох зэрэг зүйлийг хийгээд хэрэггүй. Эцэг эх чинь кино үзэхийг хүсч магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан амар.

 

  Үхэр (4/20-5/20)

Та бүхэн таатай хандлагатай байна.Та хамтрагч, үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллахдаа таатай байх болно. Чухал уулзалт, санхүүгийн хэлэлцээр, бизнесийн уулзалтын үеэр тайван бай. Гэхдээ бусад хүмүүст эрх мэдлийг бүү өг. Гэртээ уцаартай байвал гэрээ цэвэрлэ, завгүй бай. Дур хүсэл нэмэгдэх болно. Хайртай хүнтэйгээ дандаа хамт байхын давуу болон сул талыг эргэцүүлэн бод.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Энгийн өдөр. Таны амьдрал гэнэт хурдтай болж эхлэнэ. Бүх зүйл хурдан өрнөж ямарч зүйл удааширч танд харагдахгүй. Бүх зүрх сэтгэлээ дадлага туршлага олоход байнга зориулах нь аюулгүй хандлага байдаг учраас эрсдэлд ороод үз. Өөрийнхөө бодит, хашир байдлаа хэвээр хадгалж үлд. Аливаа зүйлийг хэтрүүлэх хийх байдал бага зэрэг хязгаарлагдаж болно. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцан яриа үүсгэх нь мэдлэг сонирхолыг ч нэмэгдүүлнэ

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Эелдэг байх өдөр. Өнөөдөр олон сонирхолтой сонголтыг амлаж байна. Хууль шүүхийн асуудал сэтгэл ханамжтайгаар шийдэгдэх бололтой. Ажил мэргэжил хувийн амьдралын хооронд тэнцвэрээ олох нь хэцүү байж магадгүй. Гэхдээ яг одоо агшин зуурын байдлыг таашааж болно. Гадны хүнтэй дотно харилцах нь таны хүний эвийг олох чадварыг сорих бололтой. Зарим мэлхийнүүд өөр соёл боловсролтой хадмуудтайгаа асуудалтай байх нь. Тэчээр бол түлхүүр юм.
 

 

   Арслан (7/23-8/22)   

Өөдрөг өдөр. Хэрэв хэн нэгэн таниас дэндүү их зүйлийг хүсвэл энгийн яриагаар шийдэх нь зүйтэй. Та ч бас хэтрүүлэгтэй үг хэрэглэж болзошгүй тул бодол санаагаа дотроо хадгалсан нь ухаалаг шийдвэр байх болно. Гэр орны ажилд хүүхдүүд тусалвал сайшаах хэрэгтэй. Таны ажил таны хувийн амьдралд саад болохгүй байх хэрэгтэй. Авьяаслаг арслангын ордныхонд таатай үе тохиож байна. Энэ мөчид ном, уран зураг, дууны аль нь ч бай шилдэг бүтээлээ туурвиж эхлэхэд тохиромжтой.

 

 

Охин (8/23-9/22)   

Дарамттай өдөр. Оюутнууд өглөөний шалгалтаа амжилттай өгч чадах ба номын санд очих юм бол гэрийн даалгавар юм уу курсын ажлаа хийхэд хэрэгтэй материалаа олж авч чадна. Хэрэв та ажил дээрээ ажлаа гүйцэтгэх гэж дарамттай байгаа бол санаа зовох хэрэггүй. Өөрийн итгэл найдвар, ажиллах чадвартай хүчтэй охиныхон чанартаа тулгуурлах юм бол ажлаа сэтгэл зоволтгүй гүйцэтгэж чадна.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Таагүй өдөр. Хувь заяа урьдын адил таны тэсвэр хатуужил, зорилгодоо хүрэх тэмүүлэл, амьдралын зарчимдаа үнэнч эсэхийг шалгаж байгаа. Аливаа төлөвлөгөө, олон нийтийн харилцаа холбоо, хувийн уулзалт богино хугацааных байх бөгөөд цаашдаа санхүүгийн амжилт олох, албан тушаал ахихад тань сөргөөр нөлөөлнө. Зүүд зөнтэй байна. Хувцсаа бохирдуулах эсвэл ингэж зүүдэлбэл таагүй явдал болох тэмдэг.




Хилэнц (10/23-11/21)   

Холимог өдөр. Танай гэр бүлийн орчин гэрэлтэх болно. Хэрэв та сайхан зүүд зүүдэлвэл сэрэнгүүтээ бичиж тэмдэглэ. Зүүдээ ярих нь ухаангүй хэрэг болно. Таны зүүд биелэгдэж эхлэх болно. Онцгой тэмдэглэлт баярыг тохиолдуулан гэр бүлийн цуглаан зохиох бөгөөд та үнэтэй зүйл хүлээн авах болно. Энэ нь мэдээ мэдээлэл, үе дамжсан зүйл гэх мэт юу ч байсан хамаагүй танд чухал байх болно.




 Нум (11/22-12/21)   

Эерэг өдөр. Урьдын үзэл бодол бодит бус үнэлгээнээс салахыг хичээ. Аливаа асуудалд хэт туйлширсан байр сууринаас хандах нь удирдлага хамт ажиллагсадтайгаа санал бодол зөрөлдөхөд хүргэнэ. Бусдын ялангуяа туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонс.

 

 

Матар (12/22-1/19)   

Тайван байх өдөр. Тайван биш байдал таны бодол санаанд саад болж шийдвэр гаргахад нэмэлт дарамт болно. Ухаангүй үйлдэл хийхээс өмнө суугаад сайн эргэцүүлж бод. Хэрэв ямар нэгэн айдас байвал дүгнэлт хийхийг хичээ. Хэрэв та шударга байвал таныг жолоодож байсан ямар ч сэтгэлийн хөдөлгөөнүүд алга болох болно. Энэ нь таныг тайван амгалан болгоно. Итгэл найдвартай бай, амар, зүгээр л агшин бүрээс таашаал ав.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Таатай өдөр. Өглөөг тайван чимээгүйгээр өнгөрөөх нь өдрийн бусад үед сайтар бэлтгэхэд тусална. Ажил дээр тань худал хуурмаг таагүй зүйл их байх боловч таны эрч хүч нэмэгдсээр байна. Өөрийнхөө сэтгэл санааг чөлөөтэй илэрхийлэн зөв зүйлд зарцуул. Аялагчид ер бусын чиглэлд гарах ба өөр орны соёл иргэншилтэй танилцана. Бүх зүйл таны гарт байна. Та хэлж байгаа үгээ сайн шалга. Учир нь энэ өдөр та илүү үг ярин буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй.

 



  Загас (2/19-3/20)

Анхааралтай байх өдөр. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр та бага зэрэг өвдөх магадлалтай. Биеийн хүчний ба эрсдэлтэй ажил бүү хий. Энэ өдөр хуучны найз нөхөдтэйгөө уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрж магадгүй байна. Элдэв ёр, шинж тэмдгүүдийг анхааралтай ажигла.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top