Цагдаагйин алба хаагчдын гэргий нарыг шагнажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 11

 

Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс алба хаагчдын ажлын ачааллаас үүдэлтэй сэтгэл санааны болоод стресс бухимдалыг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийг энэ сарын 7-10-нд урьж ажиллуулж байгаа юм байна.
Тэд тус хэлтсийн алба хаагчидтай ганцаарчлан болон багаар уулзаж буйгаас гадна өнөөдөр 10 алба хаагчийг сонгон гэргийд нь “Халамжит хань “ өргөмжлөлийг гардуулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн шуурхай албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзоригийн гэргий Л.Дашдэлэг, хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ч.Машбаярын гэргий Р.Доржханд нарыг хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан цагдаагийн алба хаагчийн хүнд хүчир, цаг наргүй ажлыг ойлгож, найдвартай ар тал, түшиг нь болж, дэмжин тусалж, үнэн ч зөвлөх нь байж чаддагт талархал илэрхийлж, санал сэтгэгдэлийг нь сонсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top