Өнөө шөнө цас орж, шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 10

Малчид, тариаланчид ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 16 цагаас 20 цаг хүртэл Улаанбаатарт:  Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.

15 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийгшил 82 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 10 дүгээр сарын 10-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 1-6 хэм дулаан, баруун хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2- 4 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2014 оны 10 дугаар сарын 12-ноос 2014 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 12, 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн, цаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.48) 2014 оны 10 сарын 10

Bad news

0  |  0
Top