Эболагийн халдвар гарсан орнуудаас сард хориод хүн ирдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 10

Эбола вирусийн халдвар авсан 8105 хүний 3908 нь нас бараад байна. Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго улсад тархаад байсан халдвар АНУ, Испанид илрээд байгаа билээ. Аравдугаар сарын сүүлч гэхэд эбола Францад дэгдэх магадлал 75 хувь, Их Британийн хувьд 50 хувь байна гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Бельги, Испани, Швейцарьт ч дэгдэх магадлал өндөр байгаа аж. Халдвар тархсан орнуудаас манай улсад нэг сард 20-22 хүн ирдэг гэнэ. Ихэнх нь хэд хоноод буцдаг аж. -

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top