Хөх бар өдөр, охиныхны амьдралын эрч хүч өндөр байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 10

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 10. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 17. Сугар гараг.  Гоё хүүхэн одтой, 5 шар мэнгэтэй хөх бар өдөр.  Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхарласан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Таны нэр хүнд мөн түүнчлэн нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой. Улс төр сонирхдог ба амьдардаг дүүргийнхээ нэр хүнд бүхий удирдагч болохоор сонирхож байгаа бол хүмүүс таны зорилтыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Сурталчилгааны төлөвлөгөөндөө сайн нөхдөө оруул. Түлхүүр, нүдний шил эсвэл гар утас зэрэг чухал зүйлээ хаа хамаагүй тавих нь уур цухлыг чинь хүргэх тул хувийн зүйлүүдээ эмх замбараатай байлга.

 

  Үхэр (4/20-5/20)

Хэрэв та өнөө орой зочид урьсан бол орой таатай өнгөрөх болно. Та гайхалтай зочломтгой байж, хүмүүсийг чөлөөтэй байлгаж чадна. Хоол хийх чадвараараа алдартай та хамгийн сайн жороор амттай зоог бэлтгэж, хээнцэр сав суулга бүхий ширээ засч, сайхан үйлчилснээрээ бахархах болно.Санаанд орж ирсэн оюунлаг ба бүтээлч санаанууд хэсэг хугацааны дараа үр шимээ өгөх тул санаануудаа дараа нь хэрэг болтол нь мартахгүй байх хэрэгтэй.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Тайван өдөр. Хүүхдүүдээ эргэж тойрон тэдэнтэй хамт байх нь энэ өдрийн хэдэн цагийг тайван өнгөрөөхөд тус болно.Хэрвээ та балчир хүүхэддээ бэлэг авахаар шйидсэн бол тоглоомын дэлгүүрээр ороод гарах нь танд амьдралд ахиад хөл тавьж буй мэт санагдана. Ихэрийн хөгжимчид уран бүтээлч мэргэжилдээ баярлах хэрэгтэй. Тэд төгөлдөр хуур болон гитарын тусламжтайгаар шинэ ая зохиох онгодтой байна.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Хамт олноороо гүйцэтгэх ба олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Ганц бие мэлхийнхнийг богино хугацааны шинэ уулзалт хүлээж байна. Гэр бүлийн харьцаа нөхөрсөг дулаан байна.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Үйл явдлаар дүүрэн өдөр. Эрдэм мэдлэгтэйдээ арслангынхан баярлах бөгөөд аз, сайхан боломж, амжилт бүтээл ирэх гайхалтай цаг. Тушаал дэвших шатанд авирч байгаа хүмүүс амжилт олно гэсэн ажлаа итгэлтэй, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж, их цагийг зарцуулахдаа бэлд. Та гэр бүл, найз нөхөдтэйгөө бас өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй гайхалтай цагийг өнгөрөөнө гэдэгтээ найдаж болно.

 

 

Охин (8/23-9/22)   

Охиныхны амьдралын эрч хүч өндөр байна. Эрэгтэй охины ордныхныг болгоомжтой байхыг зөвлөе. Биеэ барьж чадахгүй эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Од эрхэс өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна. Биеийн хүчний ажил хийх ба цахилгаан багаж хэрэсэлтэй ажиллахдаа болгоомжтой бай.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр жинлүүрийнхэн тодорхой зорилготой учирна. Ажил хийх чадвар нэмэгдэнэ, эсвэл залхуу хойрго байдал ихсэнэ. Үүрэгт ажлаа биөлүүлэхэд дээд зэргээр төвлөрөх шаардлагатай. Бүтээлч байх хэрэгтэй. Одоо уурлах уцаарлах нь маш буруу. Тайван байж урсгал дага. Хэн нэгэн таныг түлхэхээр шийдсэн бол тэмцэл өрнүүлэхээс илүү холуур тойрсон нь дээр уран бүтээлчдийн хувьд өөрийгөө илэрхийлэх нь чухал. Ялангуяа танд авьяасаа хөгжүүлж мөнгө олох эсвэл зүгээр л сэтгэл ханамж авах тийм чадвар байгаа бол энэ нь тун чухал.



Хилэнц (10/23-11/21)   

Та үнэхээр романтик байх болно. Ажлаасаа эртхэн гарч гэр бүлийнхэндээ цаг гарга. Хүүхдүүдэд гэрийн даалгавраа хийх тусламж болон илүү их хайр хэрэгтэй. Болзоонд явж байгаагүй ганц бие залуус завгүй ажлын дараа зугаатай байх болно.





 Нум (11/22-12/21)   

Холимог өдөр. Сансар огторгуйн сорилт амаргүй байх ч ганц бие эрчүүдийн сэтгэл уужран тайтгарал ирнэ. Бүтээн байгуулалт урьдынхаас өндөрт байж хэлэлцээр, лавлагаа, худалдах болон зарахад оролцох сонирхолтой байна. Нумынханы нэр төр хөөцөлдөх ба юмс зөв голдрилоор явагдана. Ажлын хэнээтэй, ажилдаа шаргуу ажилладаг та нарт их хэмжээний цалин хөлс, ажилд дэвших санал ирнэ. Ажлын талаарх талархал ирж та нар тайзны голд зогсон сайшаал шагнал хүртэнэ. Танаас илүү туршлагатай нэгний мэргэн үгсийг анхааралтай сонс
 

 

Матар (12/22-1/19)   

Стрессээ тайлах өдөр. Байгалийн сайханд зугаалах, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах зэрэг нь стрессийг багасгаж, амрах сэтгэлийг төрүүлнэ. Хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч таны дотор маш дулаахан байгаа болохоор хүйтэнийг ч тоохгүй танд агаарт алхах сайхан байх болно. Энэ өдөр та мөнгө, хамтарсан өмч хөрөнгөө зохион байгуулж, хуваарилан өдрийг үр дүнтэй өнгөрөөж чадна.



 


  Хумх (1/20-2/18)   

Хэрэв та ажил хайж байгаа бол орон нутгийнхаа хөдөлмөр зуучлалын албанд хандаж, ажил олгогчдын зүгээс зохион байгуулж байгаа сургалтанд хамрагдах хэрэгтэй. Үнэнхүү сэтгэлийг чинь татсан сайхан залуу эсвэл бүсгүйтэй учирч дурлалын мананд төөрөх болно. Халтиргаа гулгаа хурц иртээ зүйлээс бэртэл авах магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай.

 



  Загас (2/19-3/20)

Тогтвортой өдөр. Уян хатан байдал давамгайлах өдөр. Гэхдээ их үнэ өртөг шаардах зүйл худалдан авахад зохимжгүй болохыг анхаар. Цүнхээ аваад дэлгүүр хэс. Гэхдээ зөвхөн найз нөхдийгөө юм худалдан авахад нь зөвлөгөө өгч зарим зүйлийг санал болго. Уран бүтээлч мэргэжлийн загасныхан онцгой анхааралтай байхыг зөвлөе. Дотны хүнтэйгээ харьцах харьцаа найрсаг байна. Гэнэтийн огцом шийдвэр гаргах гэж бүү яар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top