Нийслэл хотод дахин барилгын осол гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 10

 

Нийслэлд өчигдөр хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллаагүйгээс шалгаалан барилгаас гурван хүн унаж амь насаа алдсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Шинэ гарьд” компанийн барилгын 13 давхарт пасадны засвар хийж байсан 23 настай ажилтан унаж амь насаа алдсан байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тунамал үйлс” компанийн агуулахын барилгыг засаж байсан 41 настай Г нь таван метрийн өндрөөс унаж амь насаа алджээ.

Дархан-Уул аймагт “Парк таун” хорооллын барилгын 10 давхраас “Минж проперти” компанийн ажилтан 39 настай залуу амь насаа алдаж, хоёр хүн бэртжээ. Энэхүү барилгын өргөгч тавцаны тросс тасарсны улмаас осол гарсан нь тогтоогджээ.

Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(150.129.141.48) 2014 оны 10 сарын 10

Pasad uu,fasad uu?

0  |  0
Top