Зам түр хаах мэдээлэл

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 09

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас 2014 оны 10 дугаар сарын 11-ний 18:00 цаг хүртэл Соёл урлагийн их сургуулийн зүүн урд уулзвараас “Зоос гоёл” ХХК-ий уулзвар хүртлэх замд явагдах тул замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсныг Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна.

Хаах зам


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top