Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 07

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийг барьж албан байгууллагуудыг залилж байсан этгээдийг Цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Залилагч нь 21 настай С гэгч бүсгүй байсан гэнэ. Тэрээр ихэвчлэн талх, нарийн боов, ундаа жүүс, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, зарж борлуулдаг компаниуд уруу утасдаж, “Би Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн Эрдэнэчимэг байна. Танай байгууллагын хоёр хүнийг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнахаар боллоо. Тиймээс тэмдэгтийн хураамж 114400 төгрөгийг энэ данс уруу шилжүүлнэ үү. Шагналыг нь 150000 төгрөг дагалдана” хэмээн залилжээ. С нь 2011 онд эрүүгийн хуулийн 148.2 зүйл ангиар яллагдаж байсан нэгэн аж.

Тиймээс ЦЕГ-аас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, гар утсаар авсан баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн ийм хэргийн хохирч болсон байж болзошгүй бол холбогдох байгууллагад хандах хэрэгтэй  гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top