Намайг барьцаалчихлаа гэж худал дуудлага өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 07

Цагдаагийн байгууллагад “манай охиныг ахындаа очих гээд явж байхад хэсэг хүмүүс хулгайлж, битүү байшинд аваачаад хятад хүнтэй унтуулна гэж заналхийлээд байна. Тэнд 4-5 охин байгаа гэнэ” гэсэн дуудлага өнгөрөгч амралтын өдөр иржээ.

ө

Дуудлагын дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс бүрэлдэхүүн гарч дуудлагын дагуу шалгалт хийхэд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, 21 настай Н гэгч нь худал мэдээлэл өгсөн болохыг илрүүлэн, тогтоожээ. Тэрбээр гэртээ олон хоног харилгүй, гадуур явж байхдаа хүний утсыг ашиглан гэрийнхэндээ дээрх мэдээллийг өгч, гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан байна.

ө

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр Эрүүгийн хуулинд заасан байдаг.

ө

Дашрамд дурдахад, иргэн Т гэгч Яармагийн автобусанд явж байгаад 24 сая төгрөг алдчихлаа гэж цагдаа дуудсан байдаг. Гэтэл шалгалтаар Т нь албаны 24 сая төгрөгийг өөртөө завшсан байсныг илрүүлсэн. Энэ хэрэг өнгөрөгч онд гарч байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top