Дарга нар өнөөдөр хичээл заана

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Өнөөдөр “Нийслэлийн өдөр” тохиож, олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Тус ажлуудын нэг нь   “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заах юм байна. Мөн 11:00 цагт Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа 11.30 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа болно. Түүнчлэн  Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа, “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа, Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа Чингис хааны талбайд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top