Өнөөдөр Кейти Перригийн төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Холливудын эрх гүнж хэмээн нэрлэгддэг дуучин Кейти Перригийн төрсөн өдөр  тохиож байна. Тэрбээр өнөөдөр 29 нас хүрч байгаа юм.

Кейти Перри твиттер хуудсаараа дамжуулан “Төрсөн өдөр минь өнөөдөр тохиож байна.  Нэг л өглөө босоод ирсэн чинь 29 настай бүсгүй болчихлоо. Би эмэгтэй хүний хамгийн төгс насан дээрээ ирсэндээ тун баяртай байна” гэсэн байна. Харин дуучны менежер “Энэ жил Кейтигийн амжилтаар дүүрэн төрсөн өдөр байлаа. Түүний шинэхэн цомог хоёрхон хоногийн дотор 100 мянган хувь борлогдож, сүүлд гаргасан “Roar” дуу нь хит чатуудаар найман долоо хоногийн турш тэргүүлж байна. Тэр дуучин болсноосоо хойш  хэзээ ч ийм их амжилттайгаар төрсөн өдрөө угтаж байгаагүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top