Үндэсний бөхчүүд зургаан саяын төлөө халз барилдана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

 Үндэсний бөхийн шилдэг зургаан харцага, зургаан начин цолтны хооронд халз барилдаан ирэх сарын 8-нд болно.Монголын үндэсний бөхийн холбоо “Витамин” студитэй хамтран уг тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.  Харцага, начин цолтнууд хоёр багт хуваагдан барилдах аж.Тэргүүлсэн багийн түрүү бөхчүүд зургаан сая, үзүүрлэвэл 2.4 сая төгрөгийн эзэн болох юм. Бөхөд дуртай Монгол түмний нүд сэтгэлийг баясгах тулаан Монгол бөхийн өргөөнд болно. 

 

А.Туяа.Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top