9 хүн амиа алдаж 50 гаруй хүн гэмтлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Энэтхэгийн Уэст Бенгал мужид авто замын ноцтой осол гарчээ. Бардхаман дүүрэгт гарсан ослоор багадаа есөн хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай цагдаагийн ажилтнууд мэдээлсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд хохирогчдын тээвэрлэж явсан автобус хурд хэтрүүлж тахир зам руу эргэх гэж байгаад онхолдсон хэмээн нүдэн гэрчүүд мэдээлжээ. Тухайн үед жолооч хяналтаа алдсан байсан хэмээн үзэж байгаа аж. Ослын үеэр зургаан зорчигч газар дээрээ нас барсан бөгөөд үлдсэн гурав нь эмнэлэгт хүргэгдэх замдаа шархаа даалгүй амиа алдсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top