Испани, Грек залуусын тэн хагас нь ажилгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

АНУ-ын  Төв банк бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоох магадлалтай байна. Учир нь тус улсын эдийн засгийн мэдээнүүд сайн үзүүлэлттэй гараад байна. Түүнчлэн ирэх сард болох төв банкны хуралдааны шийдвэр одооноос анхаарал татаж байгаа юм.  Тус улсын орон сууцны зах зээлд зээлийн хүүгийн түвшин сүүлийн хоёр сард өссөн нь мөн бондын хөтөлбөрийг зогсоох уу гэдэг хүлээлттэй холбоотой байсан бөгөөд шинээр баригдаж байгаа барилгын тоо долдугаар сард 5.9%-иар өссөн байна.

Тэгвэл Европын эдийн засгийн тухайд сайн, саарын аль аль нь байна.  Европын холбооны 2-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011 оноос хойш анх удаа өсөлттэй гарсан. Энэхүү өсөлтийг тус бүсийн гол хөдөлгүүр болох Герман, Франц улсууд тэргүүлсэн байна. Энэхүү мэдээний дараа Европын хөрөнгийн биржүүд дээр хувьцаанууд өсч эхэлсэн. Шинжээчдийн ажиглаж байгаагаар ажилгүйдлийн түвшин хамгийн гол анхаарал тавих үзүүлэлт бөгөөд Испани, Грек улсуудын залуучуудын тэн хагас нь л ажилтай байгаа нь ихээхэн санаа зовоосон асуудал болоод байгааг шинжээчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top