Крис Браун өвдсөн үү, эсэргүүцэгчдээс айв уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Рэппер, дуучин Крис Браун биеийн байдлаасаа болж Канадын зуны наадамд оролцохоос татгалжээ. Тэрээр ойрын хугацаанд оролцохоор төлөвлөж байсан дөрвөн үйл ажиллагаагаа цуцалсан байна. Тодруулбал, энэ сарын 29-нөөс ирэх есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх “Energy/Summer Rush Canadian” тоглолт багтаж байжээ.

Дуучин Крис Брауны уг шийдвэр нь олон хүнийг гайхшруулсан бөгөөд ивээн тэтгэгчид нь мөн дургүйцлээ илэрхийлжээ. Крис Браун тоглолтоос татгалзах болсон нь дан ганц түүний биеийн байдлаас шалтгаалаагүй хэмээн сэтгүүлчид үзэж байгаа аж.  Учир нь Канадын Нова Шотланд болон Халифакс хотын иргэд интернетээр дуучин Крис Брауны тоглолтонд оролцохыг эсэргүүцсэн өргөх бичгийг хотын даргадаа илгээсэн байна. Одоогоор өргөх бичгийн тоо 16 мянгад хүрээд байгаа аж. Хэрэв энэ эсэргүүцэл тулгараагүй бол дуучин залуу магадгүй тоглолтоо хийх байсан байх хэмээн хэвлэлээр бичжээ. Крис өвдсөн үү, эсэргүүцэгчдээс айв уу? 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top