Нүүрсний зах зээлд хар, цагаан ээлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Манай өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засаг тааруу байгаа нь нүүрсний зах зээлд яах аргагүй сөрөг нөлөөллийг дагуулаад байгаа. Гэхдээ сүүлийн үед нүүрсний зах зээлд тус барааны ханш бага багаар сэргэх хандлага ажиглагдсаар байна.Үүнд юуны өмнө БНХАУ-ын бодлого тодорхойлогчдоос экспортыг дэмжих бодлого авч хэрэгжүүлж буй нь эерэг нөлөө үзүүлж байгаа бол гангийн эрэлт хангалттай хэмжээнд өсөхгүй байгаа нь сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт тус улсын зах зээлд чанар болон агууламжаас хамааран нүүрсний үнэ харилцан адилгүй байв. Тус улсын хойд нутгаар нүүрсний үнэ нэг тонн бүр нь 1030-1100 юаниар арилжаалагдаж байсан нь өмнөх долоо хоногийн хаалтаас даруй 20 юаниар дээгүүр үзүүлэлт байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top