Анжелина Жолигийн том хүү төрсөн өдрөөрөө 6000 долларын гитар бэлгэнд авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Холливудын алдарт хос Брэд Питт болон Анжелина Жоли нар өөрийнхөө зургаан хүүхдийг үнэхээр эрх дураараа өсгөдөг. Тэд үр хүүхдээ эрхлүүлэхээс гадна их хэмжээний мөнгө зориулахад ямагт бэлэн байдаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн долоон хоногт гэхэд жүжигчин хос том хүү Мэддоксын хоббид зориулж овоо их мөнгө зарцуулсан байна.

Тэдний том хүү Мэддокс нь дуу хөгжим сонирхох болсон бөгөөд ирээдүйд алдартай гитарчин болохыг хүсдэг гэнэ. Хэдэн сарын турш гитарын сургалтад сурч буй түүнд 12 насны төрсөн өдрөөр нь ийнхүү эцэг эх нь 6000 долларын хар, цагаан өнгийн Fender Stratocaster пүүсийн гитарыг худалдан авч өгчээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top