Шалгалтын үед хэн нэгнээсээ хуулах боломжгүй малгай бүтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Тайландын нэгэн их сургууль сурагчдаа хэн нэгнээсээ хуулах боломжгүй малгай зохион бүтээжээ. Учир нь хичээлэээ хийдэггүй оюутнууд шалгалтанд орохдоо хэн нэгнээс хуулж хамаг найдлагаа тавьдаг юм. Тиймээс энэ аргыг халж хүүхэд өөрөө хичээлэээ хийж, хэн нэгнээс “будаа идэх” асуудал ард хоцрох аж.

Тус малгай нь хоёр талаараа юм харах боломжгүй  унжуургатай бөгөөд гар аргаар хийсэн бүтээл юм.

Энэ малгайг өмссөн сурагчдын зураг ихэд хөгжилтэй харагддагаас болж тус сургуулийн удирдлагуудыг шүүмжлэх болсон ч тэд үүнийг үл тоон шалгалтанд орж буй оюутнуудад хүчээр өмсгөж байгаа гэнэ.

Энэ санаа нь оюутнуудын өөрсдийнх нь санаа байсан бөгөөд хэн нэгнээс хуулахаас сэргийлсэн олон санаануудаас үүнийг боломжийн хэмээн сонгосоноо сургуулийн удирдлагууд мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top