Хоёр машин газар дор булшлагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанси-Жуаны автономит мужид хэдэн цаг үргэлжилсэн хөрсний гулгалтын улмаас ачааны хоёр машин газар дор булшлагджээ. Мөн 200 орчим автомашин бөглөрөөд байгаа гэдгийг Синьхуа агентлаг мэдээллээ.  Автозам 100 метр газарт эвдэж, хэмхэрсэн учир автомашинууд бөглөрөөд байгаа аж. Аврагчид бөглөрөөд байгаа машинуудад хүрэхийн тулд замыг цэвэрлэж байгаа юм байна. Харин эл нөхцөл байдалд нэрвэгдсэн иргэдийн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top