“Twitter”-ын хамгийн алдартай одууд

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Дэлхийд хамгийн хурдацтай тархаж буй интернэтийн “Twitter” микро блог 7 жил болжээ. “Facebook”-ийг бодвол “Twitter”-ийн давуу тал нь цомхон бөгөөд ашиглахад хялбар юм. Өдөрт 340 сая жиргээ цацагдаж, интернэтийн мессэжийн үүргийг чадварлаг гүйцэтгэж байна. Жиргээний 40.1 хувийг элдэв, 37.6 хувийг харилцан яриа, 3.8 хувийг онигоо, 3.6 хувийн мэдээ болон бусад жиргээ эзэлж буй аж. Цаашид мэдээ, мэдээллийн шинж чанартай жиргээний эзлэх хувь нэмэгдэнэ гэж “Twitter”-ийн шинжээчид тодорхойлжээ. Ингээд “Twitter”-т хамгийн алдартай нь @Justinbieber. Түүнийг 36 сая гаруй хүн дагадаг байна. Харин Лэди Гагаг (@LadyGaga) 35.1 сая, Кэти Перриг (@Katyperry) 33.7 сая, Рианнаг (@Rihanna) 28.8 сая, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг (@BarackObama) 28.5 сая хэрэглэгч дагадаг гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top