Дэлхийн Шинэ Дэглэм

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Даяарчлалын үйл явцын цаад далд зорилго, жинхэнэ мөн чанарыг нь ухаарсан зарим америкчууд өнөөгийн улс нийгмийнхээ тухай, аажмаар задран унаж байгаа эдийн засаг, улам бүр өрөндөө живж байгаа амьдралынхаа түвшин ба хэзээ нэгэн цагт бахархаж байсан иргэний эрх чөлөөгөө одоо нэгэнт алдаж эхэлсэн тухай, мөн бүх хүн төрөлхтөнг эзэрхийлэн бүрэн хяналт эрхшээлдээ оруулж авахаар санаархаж буй Дэлхийн Шинэ Дэглэм гээчийн тухай, түүний ард хэн нуугдаж байгаа тухай түгшүүртэй бодит баримтуудыг найруулагч Джейсон Бермасын  “Үл үзэгдэх эзэрхэг гүрэн – Дэлхийн Шинэ Дэглэм” баримтат кинонд илчлэн харуулжээ.

Эдийн засгийн тал дээр бол ам.доллараар дамжуулж даян дэлхийг далдаас залж удирдсаар байгаа, АНУ-ын төв банк - Холбооны Нөөцийн Системийг ОУВСангийн бүрэн хяналтандаа оруулах замаар америкийн эдийн засгийг гадна талаас нь олон улсын түвшинд бүрэн эрхшээж хянах болж байгааг энэ киног бүтээгчид дэлгэн илчилж байна.

Энэ кинонд “Дэлхийн Шинэ Дэглэм” гэдэг ойлголтыг, энэ тухай ярьж уриалж байгаа улстөрийн олон элитүүд энд маш тодорхой зүйлүүдийг цаад далд утгаар нь хэлж ярьж зүтгүүлж байгааг нарийн задлан шинжилдэг. Энд өгүүлж байгаа чухал зүйлүүд нь америкийн иргэд биш хүмүүст хамаагүй, зөвхөн америкчуудын хэрэг мэт санагдаж болох боловч энэ кинонд өгүүлж байгаа бүх зүйлүүд монголчууд бидний өдөр тутмын амьдралд хэдийнэ ороод ирчихсэн, харин бидний олонх олж харж чадаагүй байгааг мэдэж авах болно.

Дундаж америк хүний тархи толгойг ямар ч бодох санах юмгүй элдэв зугаа цэнгэлээр дүүртэл нь чихчихсэн байдаг ажээ. Түүний анхаарлыг ямар ч хэрэггүй зүйлүүд татаж байдаг бөгөөд тэдний хувьд ТВ-ээр байнга гарч байдаг одод, нэртэй хүмүүс одоо бүүр гэр бүлийнх нь гишүүд мэт болчихсон байдаг байна. Энэ бүхэн зүгээр л хар аяндаа болж байгаа үйл явц огтхон ч биш бөгөөд харин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг гартаа хийсэн далд бүлэглэлийн бүхнийг далдаас хянаж удирдаж байгаа тэр хүч чадал нь жирийн хүмүүс бидний тархи оюун хэрхэн ажилладагийг маш сайн мэдэж үүнийг ашиглах дээр тогтож байдаг байна. Тэд ер нь хүний оюун ухаан сэтгэхүй нь хэрхэн яаж ажилладгийг шинжлэх ухааны түвшинд мэдэж байдаг ба тэд нийгмийг удирдах ухааны нарийн ширийн зүйлүүдийг маш сайн ашиглаж байдаг, тэд л мөн чанартаа ямар ч утга учир агуулгагүй зүйлүүдээр жирийн хүмүүсийг зугаацуулж сатааруулж байхын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг олон жилийн турш ашиглаж ирсэн байна.

Хэрэв та Голливудын савангийн дууриудын одуудын тухай элдэв хов живийг энэ дэлхий дээр болж байгаа хамгийн чухал үйл явдлууд мэт үзүүлж харуулж байдаг мэдээллийн сүлжээнүүдийн нэг хэрэглэгч бол энэ бүхэн танд энэ дэлхийн хамгийн чухал үйл явдлууд мэт одоо санагдаж байж болох юм. Учир нь хэрэв таны тархи толгойг нэг од саяхан нас барсан тухай мөн дөнгөж саяхан гэрлэсэн эсвэл салсан одуудын тухай эсвэл Супер цомын тэмцээнд оролцож байгаа таны дэмждэг багийн тухай мэдээллүүд эзлэж байгаа бол энэ нь эцэстээ хүнийг ховсдож түүний бүрэн эзлэн авснаар үнэн хэрэг дээрээ ач холбогдолтой асуудлууд болохоор түүний хувьд ямар ч хамаагүй мэт болсон байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RixXM(202.126.91.159) 2013 оны 08 сарын 21

Энэ ниитлэлиин далд санааг мэдэхгүи бну энэ чин ердөө Л өөрсдиин эрх ашигииг бодолцож бнашдэ ухаараа ч

0  |  0
Top