Нидерландын ханхүү 44 насандаа таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

44 настай Нидерландын ханхүү Йохан Фризо жил зургаан сар гаруйн хугацаанд сэхээнд байсны эцэст өнөөдөр таалал төгссөн байна. Тэрбээр өнгөрсөн жил Австрийн цанын баазад осолдож  хүнд бэртэл авсны улмаас сэхээнд орсон юм.

Тодруулбал, ханхүү Йохан Фризо 2012 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Австрийн Лех хотноо орших цанын баазад гулгаж байх үеэр цасан нурангид дарагдсан аж.

 Принц Нидерландов Йохан Фризо попал под лавину и остается в тяжелом состоянии



Түүнийг сарын өмнө Лондонгийн эмнэлгээс Нидерландад авчирч хэвтүүлсэн бөгөөд тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж таалал төгслөө. Харин энэ үеэр түүний эхнэр, гүнж Мабел Фризо ханхүүгийн сэхээний орны дэргэд 45 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан хэмээн Нидерландийн хэвлэлүүд бичжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top