Леонардо ди Каприо сансарт ниснэ гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Холливудын нэрт жүжигчин Леонардо ди Каприог найз бүсгүй Тони Гаррны хамт Ибиц арал дээр амарч байгаа билээ. Тэрбээр үзэсгэлэнт найз бүсгүйтэйгээ хамт амрангаа зугаацах шинэ арга олжээ. Сүүлийн үед залуусын сонирхлыг ихээр татах болсон усан ховебоардаар зугаацсан байна. Тэрээр ховербоардаар “пуужин мэт” дээшээ хөөрөн ниссэн нь гэрэл зурагчдын анхаарлыг ихээр татжээ. Энэхүү төхөөрөмж нь усны хүчтэй урсгалын тусламжтайгаар 10 м хүртэл хүнийг өргөх чадалтай аж. Харин жүжигчин залуу маань аюулгүй байдлаа дээд зэргээр хамгаалсан ч багагүй тэвдсэн байдалтай байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top