“Америк дэлхий дахиныг тагнадаг гэдгээ нуухын тулд Сноуденыг гүжирдсэн”

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орос улсад ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээс татгалзсан мэдээлэл анхаарал татаж байгаа. Орос улс Сноуденд улс төрийн түр орогнол олгосон нь Обамаг айлчлалаа цуцлах шалтаг болсон бөгөөд үүнийг тойрсон шуугианыг Цагаан ордон хиймлээр тарьсан гэх мэдээлэл Оросын хэвлэлд гарчээ.

Орос улс “Сноудены хэргийг” бий болгоогүй гэж америкийн тагнуулын ажилтан асны эцэг Лон Сноуден ярьж байна. Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, АНУ-ын засаг захиргаа бүх зүйлийг хөл, толгой нь мэдэгдэхгүй болтол эргүүлээд хаясан. Америк хууль зөрчдөг, дэлхий дахиныг тагнадаг гэдгээ нуухын тулд Эдвардыг гүжирдсэн гэсэн. Мөн тэрээр “Хэргийн гол учир Орос улсад байгаа юм биш. Одоогийн зодоон Орос улстай холбоогүй. Зодоон яг энд /Вашингтонд/ болж байна.Энэ нь манай Үндсэн хуулийн эрхийг зөрчиж, уландаа гишгэж байгаа хөтөлбөртэй хамаатай.

Манай улсад Сноуденаас ч өмнө гадаад бодлогын тулгамдсан асуудлуудтай холбоотой олон асуудал байсан. Тухайлбал, америк-оросын харилцааны тулгамдсан асуудлууд.Төрийн департаментын энэ асуудлаар ”Сноудены хэргээр” эзлэсэн байр суурь нь хүнд байсан асуудлыг улам гүнзгийрүүлсэн. Обамагийн хэлснээр, “29 дэхь хакер” Эдвард Сноуден америк-оросын харилцаанд ийм нөлөө үзүүлсэн хэмээн эрх баригчид бүгдийг зүгээр л хуурч байна” гэв.

Мөн Лон Сноуден Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг өмнө нь түүний хүүгийн хэрэгт мятрашгүй байсан шигээ АНУ-ын засаг захиргааны ямар ч дарамт шахалтанд автагдахгуй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Барак Обамагийн Москва руу ирэхээс татгалзсаныг “Дуртай бол уулзалтанд явна, дургүй бол явахгүй. Энэ нь насанд хүрсэн, тэгээд бүр төрийн зүтгэлтний хэлдэг үг мөн үү?” хэмээн гайхаж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top