Путиний жудогийн багш таалал төгсөв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хоёр дахь аав гэгддэг байсан түүний жүдогийн багш, дасгалжуулагч Анатолий Рахлин удаан хугацаагаар өвдсөний эцэст 75 насандаа таалал төгссөн талаар Оросын Жүдогийн холбооноос мэдээллээ. Тэрээр Путинийг 13 настайгаас нь хойш 15 жилийн турш дасгалжуулсан бөгөөд тэд цаг үргэлж ойр дотно холбоотой байж ирсэн аж. Владимир Путин тангараг өргөсөн өдрөө багшийгаа заавал Кремльд урин ирүүлж, хамт зоог барьдаг байна. Анатолий Рахлин жүдогийн спортод 50 гаруй жил зүтгэхдээ Оросын шилдэг жүдочдоос гадна тэрбумтан бизнесмэн Аркадий Ротенберг, Путиний улс төрийн холбоотон Василий Шестаков зэрэг элитүүдийг “төрүүлсэн” байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top