АНУ, Австрали, Их Британийн тусгай албад Lenovo-г хятадын тагнуулч гэж үзэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланди, АНУ-ын тагнуулын албад нууц ажиллагаанд Dell, HP төхөөрөмжийг хэрэглэж, Lenovo компьютерийг нууц ажиллагаанд хэрэглэхээс татгалзжээ. Тэрдундаа Британийн тусгай албад Lenovo компьютеруудыг хэрэглэхээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Ми-5, Ми-6 албад хятадын мөн загварын техникийг нууц ажилдаа хэрэглэхээ больсон талаар Оросын дуу хоолой мэдээлэв. Хятадын компани тагнан турших ажиллагаа явуулж байна гэж сэжиглэсний үндсэн дээр Lenovo компьютерыг хэрэглэхээс татгалзаж байгаа аж.

Lenovo хакерын дайралтыг тэсвэрлэж чадахгүй эмзэг бүтээгдэж байгаа гэж үзэж буй юм байна. БНХАУ-ын засгийн газраас Lenovo-д дэмжлэг үзүүлж байгаа учир компаниас тагнан турших ажиллагаа явуулж байна гэж сэжиглэх бүрэн үндэс бий гэж үзээд байгаа юм байна.

Харин Lenovo компанийн удирдлага ийм арга хэмжээ авч байгаад гайхаж буйгаа илэрхийлээд компьтерийн  талаархи бүх сэжигийг няцаажээ.  “Манай бүтээгдэхүүн аюулгүй найдвартай байгааг хувьдаа хэрэглэгчид ба компаниуд батласан” гэж Lenovo мэдэгджээ. Харин Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Сергей Луконин тусгай албад Lenovo компьютерийг хэрэглэхээс татгалзсан нь зах зээлийн тухайн байдалтай холбоотой гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Dell, HP компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг ямар учраас зөвшөөрсөн бэ? Тэдгээрийн бүтээгдэхүүний эд ангийг АНУ, Австрали буюу Их Британид үйлдвэрлэсэн гэж үү? Dell, HP компьютерийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа эд ангийн 70 хувийг Хятад улсад л үйлдвэрлэсэн гэж лавтай хэлж болно. Түүнээс гадна тусгай албадад худалдан авах компьютерийг нарийн шалгадаг. Тэдгээр тусгай программтай. Зохион бүтээхэд оруулсан өөрчлөлтийг тэр даруй илрүүлж болно. Энэ удаад эдийн засгийн буюу геополитикийн ашиг сонирхолыг хамгаалж байна» гэв.

Lenovo бол тагнан турших ажиллагаа явуулж, бусад улсын аюулгүй байдалд заналхийлсэн зэмлэл ногдуулсан хятадын анхны компани бишээ. 2012 онд АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооноос Huawei, ZTE Corp компаниудтай хамтран ажиллахаас татгалзах зөвлөмж америкийн үйлдвэрлэл эрхлэгчдэд өгсөн илтгэлийг нийтлүүлсэн билээ. Хятадын алсын холбоо харилцааны төхөөрөмжийн томоохон хоёр үйлдвэрлэгч хятадын засгийн газартай ямар харилцаатай байж, ямар дэмжлэг авч байгаагаа мэдээлээгүйг илтгэлд тэмдэглэжээ. Урьд өмнө АНУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын комисс америкийн «3Leaf» компанийн эд хөрөнгө авах тухай «Huawei» компанийн хэлэлцээрийг тасалдуулсан билээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй нэгэн үе батлан хамгаалах салбарын заводад ажиллаж, Хятадын ардын чөлөөлөх армид алба хааж байсан юм. Иймээс компани ХАЧА-тай нягт холбоотой байх гэж тэр үед Пентагоны шинжээчид тэмдэглэжээ. Үүний улмаас корпораци АНУ-ын зах зээлд ямар нэг томоохон этгээдтэй түншлэх харилцаа тогтоож чадаагүй учир «америкийн зах зээлийг сонирхохоо больсон». Харин Huawei америкийн компаниудаас 5-15 хувиар хямд үнэ санаачилж мэдэх байсан. Ингээд тагнуулын хороо ийн аюултай өрсөлдөгчийг шахан зайлуулсанд америкийн бизнест талархах ёстой.

Одоо Lenovo хятадын амжилттай ажиллаж байгаа бусад компанийн хувь заяаг давтах болсон уу? Энэ компани 2005 онд IBM үйлвдвэрлэлийн бизнесийг худалдан авснаас хойш хятадын үйлдвэрлэгчийн компьютерийн худалдаа дэлхий даяар өсөн нэмэгдэв. Эдүгээ Lenovo бол дэлхийн томоохон компьютер үйлдвэрлэгчийн нэг юм. Тусгай албад хятадын энэ компанийн техникийг хэрэглэхээс татгалзсан явдал худалдааны хэмжээнд шууд нөлөөлөхгүй бололтой гэж шинжээчид үзэж байна. Lenovo компанийн бүтээгдэхүүн гол төлөв хувьдаа хэрэглэгчдэд зориулагдсан юм. Гэвч энэ нь хожим санхүүгийн сайн сайхан байдалд нь зохисгүй нөлөөлж мэдэх компанийн дур төрхөд өгсөн цохилт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top