Онгоц буух зурвасаасаа гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Индонезийн “Lion Air” агаарын тээврийн компанийн онгоц Жалуладдины нисэх онгоцны буудалд газардахдаа үхэр мөргөж, буух зурвасаасаа гарчээ. Онгоцонд явсан 110 зорчигч бүгд гэмтэж бэртээгүй бөгөөд дайруулсан нэг үхэр л үхсэн байна. Энэ талаараа нисгэгч Иван Пермади “Антара” агентлагт ярихдаа, эхлээд буух зурвас дээр нохойнууд явж байх шиг байсан ч ойрттол гурван үнээ зурвасын яг голд явж байсан гэжээ. Энэ явдлын дараа нисэх буудлыг түр хугацаагаар хаасан бөгөөд үхэрнүүд яагаад буух зурвас дээр явж байсан, онгоц газардах гэж байхад яагаад зурвасыг анхаарч цэвэрлээгүйг шалгаж байгаа аж. 17 мянган аралтай Индонез улсын хувьд агаарын тээвэр маш чухал үүрэг гүйцэтгэдэг ч аюулгүй байдлаараа дэлхийн хамгийн муучуудын эгнээнд багтдаг байна. “Lion Air” компанийн онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн л буух зурвасаасаа гарч далай руу орсны улмаас 22 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top