Сөүлийн гудамжинд алим ургажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Өнгөрсөн 4 сард Жүнгжү хотын захиргаа Сөүл хотын төв гудамжаар урсах Жонгежонг голын эргийн дагуу алимны мод суулгах зөвшөөрөл авч  400 метр газар 4-5 настай  нийтдээ  120 ширхэг алимны мод суулгасан байна.

 Модны арчилгаа усалгааг Сөүл хотын захиргаанаас хийж гүйцэтгэж байсан бөгөөд эдгээр 120 ширхэг модноос ургасан эхний алимууд дундаж хэмжээнд хүртэл томорч ,  одоо зөвхөн  боловсрох л үлджээ . Зарим нэгэн иргэд боловсроогүй байгаа алимыг тасдан авах явдал байгаа  хэдий  ч хотын гудамжинд урган өнгө нэмж байгаа алимны моднуудын тоог нэмэх болно гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.160.55.2) 2013 оны 08 сарын 07

Улаанбаатарт байгаа Сөүлийн гудамж юм байх гэж бодлоо ш дээ.

0  |  0
Top