Могой хоёр хүүгийн аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Канадын Кампбеллтон хотын нэгэн амьтны дэлгүүрээс аварга могой зугтаж хоёр хүүхдийн аминд хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарлаа. Тодруулбал, амьтны дэлгүүрээс аварга могой зугтаж дэлгүүрийн дээр байрлах орон сууцанд унтаж байсан 5, 7 настай хоёр эрэгтэй хүүхдүүдийг биеэрээ ороож, амийг нь хөнөөжээ . Энэхүү аварга могой орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин хүүхдүүдийн унтаж байсан өрөөнд хүрсэн байна. Одоогоор цагдаа нар аварга могойг барьж, амьтны дэлгүүрт хэргийг мэдэгджээ. Харин амь үрэгдсэн хоёр хүүгийн цогцост өнөөдөр задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг нь бүрэн тодруулахаар ажилж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top