“Аль-Каида” Америкийг айлгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 03

 “Аль-Каида” бүлэглэл хэд хэдэн алан хядах ажиллагаа төлөвлөж байгаа тухай мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хүрсэн байна. Улмаар болзошгүй халдлагуудын эсрэг шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг авахыг үүрэг болгосон талаар  “Франс пресс” агентлаг мэдээллээ.

Ер нь бол энэ наймдугаар сард  “Аль-Каида” Ойрхи-дорнод болон Хойд Америкт нилээд хэдэн алан хядах ажиллагаануудыг явуулахаар төлөвлөж байгаа тухай төрийн департаментаас мэдээлж байсан билээ. Энэхүү сэрэмжлүүлэг нь энэ сарын 31 хүртэл хүчинтэй гэнэ.

Ямартай ч, өчигдөр буюу баасан гарагт АНУ дахь  хэд хэдэн орны Элчин сайдын яамдыг түр хаагаад байгаа гэх мэдээлэл байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top