Эдвард Сноуден ОХУ-д 1 жил орогнох эрхтэй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-д нэг жил оршин суух эрхтэй болсон тухай “Россия 24”  телевизийн суваг мэдээллээ.

Сноуденыг “Шереметьево” онгоцны буудлыг  орхиж явж магадгүй байна гэх мэдээлэл долдугаар сарын 25-нд гарч байсан билээ. Түүний өмгөөлөгч Эдвард Сноуденыг Орос улсын нутаг дэвсгэр дээр байх эрх олгох тодорхойлолт авч магадгүй байгаа дээр үндэслэн  ийм мэдээллийг хийж байсан. Тэгвэл орос хэл судалж, ажил хайх талаар бодож байгаа гэгдэж байсан Сноуденд Орост нэг жил амьдрах боломж олдож байх шиг байна.

Сануулахад,АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч сарын 13-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй   утсаар ярьсан байгаа. Тэднийг хоёр талын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын болон ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентай холбоотой асуудлаар ярилцсан гэдгийг Оросын дуу хоолой мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top