36 зорчигч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Италийн өмнөд хэсэгт хот хоорондын автобус 30 гаруй метр өндөр эрэг рүү унаж, 36 зорчигч амиа алджээ. Энэхүү аймшигт осол Кампаниагийн бүсийн Авеллино хотын ойролцоо болсон бөгөөд автобус эрэг рүү унахаасаа өмнө хэд хэдэн машиныг мөргөсөн байна. Ослын үеэр 11 хүн бэртэж гэмтсэн ч эсэн мэнд гарчээ. Италийн “Анса” агентлагийн мэдээлснээр, автобусанд хүүхэд, том хүн нийлсэн 50 гаруй зорчигч явсан бөгөөд тэд мөргөл үйлдээд Нэплес рүү буцаж явсан байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд жолооч нь нас барсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top