Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгүүдийг нэгэн зэрэг асаана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 22

Хотын өнгө төрхийг тодорхойлох нэгэн томоохон шалгуур бол гэрэлтүүлдэг. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж байна. PHILIPS компани бол шөнийн гэрэлтүүлгийг хамгийн өвөрмөц, шинэ шийдлээр хийдэг шилдэг компани бөгөөд Парисын Эйфлийн цамхаг, Лондонгийн гүүр зэрэг дэлхийн гайхамшиг болсон барилгуудын гэрэлтүүлгийг хийдэг дэлхийд нэр хүндтэй компани билээ. Тиймээс НЗДТГ-аас орчин үеийн шилдэг технологи бүхий гэрэлтүүлгийг хотын төв гудамжуудад суурилуулах ажлыг “PHILIPS” компанийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч “Сентино Лайтинг” компанитай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэ дагуу Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордон зэрэг барилгын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг суурилуулж дуусаад байгаа бөгөөд эдгээр гэрэл нь цахилгааныг 70 хувь хэмнэдэг гэж гүйцэтгэгч компаниас хэлж байна.


Өнөөдөр /6-р сарын 22-нд / 22:00 цагаас Сүхбаатарын талбайн эргэн тойронд суурилуулсан гэрэлтүүлгийг нэгэн зэрэг асаах ёслол хотын төв талбайд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
solo(180.149.78.26) 2013 оны 06 сарын 23

Hot maani ungu nemeed saihan bolj bnaa

0  |  0
Zochin.(199.48.229.89) 2013 оны 06 сарын 22

Yamar goyo yum ve

0  |  0
Zochin.(199.48.229.89) 2013 оны 06 сарын 22

Yamar goyo yum ve

0  |  0
Zochin.(199.48.229.89) 2013 оны 06 сарын 22

Yamar goyo yum ve

0  |  0
Top