Унадаг дугуйн зогсоол байршуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

“Хотын хөгжил залуусын оролцоо” клубийн залуусын санаачилгаар хотын зарим газруудад дугуйн зогсоол тавьсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Дугуйгаа унаад гадуур гарахад дугуйн зогсоол байдаггүй учраас ажилдаа болон чөлөөт цагаараа дугуй хэрэглэх боломжгүй байсан бол одоо зогсоолтой болсон учраас унадаг дугуйгаа ашиглах боломжтой боллоо” гэсэн юм.

Клубийн гишүүд дугуйн зогсоолтой болох талаар 2-3 өдөрт иргэд, залуучуудаас санал авахад 3514 хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Ийнхүү залуусын санал санаачлагыг нэгтгэн хотын захиргаанд дугуйн зогсоолтой болох хүсэлтийг тавьсны дүнд зарим газрууд дугуйн зогсоолыг байршуулжээ. Эхний ээлжинд УИД, Улаанбаатар их дэлгүүр, Соёмбо кино театр, Өргөө кино театр , Тэнгис кино театр, СТӨ, Драмын театр, Спортын төв ордон, Хүүхдийн ордон зэрэг газруудад дугуйн зогсоол тавиад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top