“Масктай Матар” цуврал: АТГ-ыг мэхэлсэн О.Магнай ШӨХТГ-ыг ашиглаад байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

 Иргэний хөдөлгөөнөөр овоглон олонд анх  танигдсан О.Магнай АН-д элссэнийхээ дараа дээвэр томтойг нь бахдаж ядан суусан нь саяхан. Гэхдээ бас намынхаа удирдлагуудтай хатуу үгс шидэлцэж байсан ч удаатай. Ямартаа л 2011 оны 12 сард болсон нэгэн уулзалтын үеэр намын дарга Н.Алтанхуягтаа хандан  “Чамаас тойрог гуйхгүй. Тэр тоглоомын УИХ-д чинь орох ч үгүй, би ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна” хэмээн орилж байсан ч, үгэндээ эзэн суулгүй, намынхныхаа заасан замаар замнаж яваа. Өнгөрөгч оны 9 дүгээр сард “Алтанхуяг ерөнхий сайд надад итгэл үзүүлж, энэ ажилд тохирно гэж үзсэн” гэсээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар саатан морилчихоод байгаа. Саатан гэж тодотгохын учир нь О.Магнай угаас ШӨХТГ-ын даргаар удаан ажиллах төлөвлөгөө сценарид нь байхгүй бөгөөд дээш алхах замынх нь нэг дамжлага гэдгийг тэр өөрөө сайн мэдэж байгаа. Тэр ч утгаараа хүлээж аваад жил ч болоогүй байгаа ажилдаа улаан шоучны дүрээр хандаад байгаа талаар эх сурвалжууд хэлж буй юм.Тэрээр тус газарт  даргаар ирсэн даруйдаа л ард иргэдийн тулгамдаж буй асуудлыг зохицуулах нэрийдлээр өөрийнхөө нэр хүндийг өсгөж дараачийн сонгуульд өрсөлдөх боломжийг горилж байгаа ч гэж харагсад бий. Ямартаа л нэгэн сэтгүүлч түүнээс  “Цөөнгүй жил иргэний хөдөлгөөний удирдагч байж, ард түмний төлөө хэмээн тэмцэж, жагсаж явснаас тань илүү энэ ажил Магнай гэдэг хүнийг хүмүүст зөвөөр ойлгуулах боломж олгосон байх, тийм үү?хэмээн асуухад  Тэгж хэлж болно. Би санал нэг байна. Энэ газар ч боломж олгосон” гэж итгэл дүүрэн хариулаад сууж байхав.

Тэрчлэн О.Магнай хийж бүтээж байгаа нэрээр хууль зөрчин суугаа баримтууд бийг өмнө нь өгүүлсэн билээ. Авилгатай тэмцэх газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 9 хүнд нийтийн албанд нэр дэвшигчдэд дүгнэлт гаргах боломжгүй талаарх мэдэгдлийг 2012 оны 03/4722 тоот албан бичгээр мэдэгдсэн байтал О.Магнай дарга хулхи тушаал гарган тэдгээр хүмүүсээ авч үлдчихээд байгаа талаар бид дуулгасан. Бас болоогүй тэр хүмүүстээ 7 сарын цалин болох  5 сая төгрөг гаргачихсан байгаа аж.

Тэгвэл О.Магнай дарга өнгөрсөн хугацаанд хийхээсээ илүү хэлж ярьж шоуддаг жишгээр явж ирснийг дараах зүйлсээс харж болох юм. Ёстой нөгөө “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэдэг шиг ард иргэд О.Магнайгаас хэлснээ хэрэгжүүл гэж шаардвал шаардахаар цаг хугацаа өнгөрчихөөд байгаа. Тухайлбал:

- Сургалтын төлбөрийг өөрсдийн дураар хуйвалдан тогтоосон гэх МУБИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, СУИС зэрэг нэр бүхий сургуулиудыг нижгээд мөнгөн дүнгээр торгож, сургалтын төлбөрийг бууруулах болсоноо мэдэгдэж эцэг, эхчүүд, оюутнуудын талархалыг хүлээж байсан боловч хичээлийн бүтэн жил дуусах хугацаанд ямар ч үр дүн гарсангүй, гарахгүй болох нь тодорхой болсон бөгөөд хий дэмий горьдсон, горьдоосон хэрэг болоод өнгөрөв;

-Хуучирч, муудан ашиглалтын хугацаа нь дууссан лифт хамгийн аюултай "унаа" тул ашиглагдаж буй бүх лифтүүдийг хэзээ хамгийн сүүлд зассан, баталгаат хугацаа нь хэдий хүртэл гэдгийг пайзан дээр бичиж хадах ажлыг хийнэ, мэргэжлийн байгууллагууд юу ч хийгээгүй, хийдэггүй би л одоо хийнэ гэж ярьснаас хойш бараг хагас жил өнгөрсөн ч өнөөх ажил нь сураг тасарч, мартагдсаар л;

-“DDish” кабелийн телевизийн хэрэглэгчид мөнгөө төлөөгүй ч гэсэн Монголын 10 сувгийг мөн оныхоо 2 сарын 1-нээс эхлээд үнэгүй үзүүлнэ гэж зарласан боловч хэрэгждэггүй нэг ажлын тоог нь нэмээд байна;

-Вьетнам авто засварын газрууд үйлчилгээний үнэ, тарифаа гаднаа хаддаг болно гэсэн боловч хуучин хэвэндээ байсаар л байна. Ер нь тэгээд авто засварын газруудыг Вьетнам, Монгол гэж ялгалгүйгээр жигд шаардлага тавьж хэлсэн ажлаа бодит болгох нь хэзээ юм бол доо;

-Дараа төлбөрт хэрэглэгчээс үүрэн холбооны операторууд барьцаа мөнгө авч нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа бөгөөд үүний сарын хүү нь 300 сая төгрөг болно. Тиймээс дээрх хүүг утасны хэрэглэсэн ярианых нь төлбөрөөс 2012 оны 11 дүгээр сараас эхлэн хасч тооцохоор болсон гэж мэдэгдсэн хэдий ч одоогоор сураггүй байна;

-ОССК, ШӨХТГ хамтарсан ажлын хэсэг байгуулан орон сууцны бодит үнийн судалгааг хийж, м2-ийн үнэ сая төгрөгт багтах бүрэн боломжтой гэх дүгнэлт гаргалаа гэж зарлаж нилээдгүй хүмүүсийг баярлуулж, хүлээлтийн байдал үүсгээд байгаа. Гэтэл уг судалгаа нь бодит амьдрал дээр нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц хэмжээнд хийгдээгүй болохыг ажлын хэсгийхэн нь ам амандаа ярицгаах аж.

Ямартаа л үүнийг нь нотлох мэт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Өдрийн сонин”-д өгсөн нэгэн ярилцлагандаа “Энэ бол О.Магнайгийн дангаараа гаргах шийдвэр биш. Үүнийг Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам судалгаа хийж, байнгын хороогоор оруулж шийдэх асуудал. Энэ бүхнийг бодит ажил болгоход наад талын хугацаа нэг жил. Энд хөрөнгө мөнгө, хүн хүч, бичиг баримтын зохицуулалт гээд жил гаруйн хугацаа орно. Тэгэхээр энэ тал дээр жаахан болгоомжтой дуугарч баймаар байна. Түүнээс таалагдах гээд байгаа ч юм уу, баяртай мэдээг түрүүлж дуулгах гээд хуумгай зүйл хийж болохгүй” гэж О.Мангай даргын яаран  хийсэн мэдэгдлийн араас шүүмж дайж байхав дээ.

Тэгэхээр эрхэм дарга О.Магнай та хийхээсээ өмнө хэт өсгөж ярьдаг, шоуддаг байдалдаа дүгнэлт хийхгүй бол танд эргээд эсрэг оноо л дагуулах нь байна.

“Масктай Матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.54) 2013 оны 06 сарын 26

sohiin talaar mash zob asuudal varij absan volobch tuushtai temtcsengui

0  |  0
МАГНАЙД(112.72.9.26) 2013 оны 06 сарын 25

ГУДАМЖНЫ ӨЛСГӨЛӨН ГАР ТӨРИЙН АЛБА ХАШЧИХААД ХУУЛЬ БУС ЮМ ХИЙЖ БАЙХАА БОЛИОЧ АРАЙ АРД ИРГЭДИЙГ ИНГЭЖ ХУУРЧ БНО ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ. АМ ҮЙЛДЭЛ 2 ЧИНЬ ЗӨРӨӨД БНА ХУДАЛЧАА

0  |  0
ХУУЛИА ДЭЭДЭЛНЭ ҮҮ(112.72.9.26) 2013 оны 06 сарын 25

МАГНАЙ ТА ТӨРИЙН АЛБАНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРЖ ШАЛГАЛТАНДАА ТЭНЦЭН ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ЁСНЫ ДАРГА БОЛЧИХООД ДАРАА НЬ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ

0  |  0
2008-07-01(203.91.118.254) 2013 оны 06 сарын 25

Гарыг харахаар 2008 оны 7 сарын 1 санаанд ороод байдаг юм даг.

0  |  0
UUR(202.21.115.170) 2013 оны 06 сарын 25

mAGNAIGYN MOTOR NI ZOGSOJ EHELJ BGA NI ENE BARILGYN UNE USUUGUI GEED BSAN 2 SAYA BOLSNYG MEDEEGUI YAVAA DAG ENE MATAR AMT

0  |  0
Заа за(203.91.118.254) 2013 оны 06 сарын 25

Бас л нэг шоучин гар ш дээ. Аргаа олчихсоон ай ...

0  |  0
zaya(124.5.54.80) 2013 оны 06 сарын 24

Urid in ter gazar bsan ymu

0  |  0
Hun(122.201.18.128) 2013 оны 06 сарын 22

Ene nuhur end tendees mungu tsohiod bgaa yum bishuu.. shalgaashee!

0  |  0
Jjj(79.224.126.114) 2013 оны 06 сарын 21

Boloogui buhniig ni durdjee. Bolsonyg ni durdwal ch bas ovoo ih um baigaa l baih. Shudarga orsoldoon zohitsuulah gazar gej baidag eseh ni ch medegddui gazryg baihaar barahgui Tom gazar baisnyg medruulj ugsund ni bayarlaj b.a

0  |  0
ТЭР СОНИОД(202.179.27.189) 2013 оны 06 сарын 21

ХҮМҮҮСИЙН НЭР ХҮНДТЭЙ ГЭЖ ҮЗЭН УНШДАГ СОНИНГ УНШИХААС ... ЯАДАГ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮМӨНГӨ БОДООД ТЭД ХҮНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ХИЙСНИЙХ ҮҮ

0  |  0
Magnai dargad(85.12.8.64) 2013 оны 06 сарын 21

uih IIN SONGUULIIN UEER songuuli.zindaa/100 saziin uraldaan zarlasan baiguullaga odoo boltol dungee gargahgui baigaag ta medej baigaa yu. Onoodroos ter website ne alga bolood zindaa.mn boljee. Ene taniihaar shudarga yos monuu.? ta uuniig shalgaachee!!!!!!!! olon niitiig doromjlohoo ene saituud bolimoor yum. uuniig shalgaj uraldaaniig shudargaar dugneechee.

0  |  0
өб(202.55.191.35) 2013 оны 06 сарын 21

худлаа гардаа манайхан баахан л магтсан

0  |  0
Top