Өр төлбөргүй гэсэн лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Монгол Улсын Засгийн газраас барилга угсралтын ажил, орон сууцны зээлийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны 8 банктай хамтран иргэдэд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэнтэй холбогдуулан 06 дугаар сарын 17-21-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд өр төлбөргүй гэсэн лавлагаа олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал  ихэссэнтэй холбогдуулан лавлагааг олгох мэргэжилтний тоог нэмж, өнөөдрийн байдлаар 12 мэргэжилтэн иргэдэд үйлчилж байна. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул цаашид иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхэлхээр болоод байна. Лавлагаа авах иргэд зээл авч буй  банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авч байх юм. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.77.28) 2013 оны 06 сарын 21

uhaalag shiidver bn hen hendee chiregdelgvi

0  |  0
Top