Мэргэжлийн хяналтынхан Хиагтад хамтарсан сургуулилт зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын Буриад дахь салбар, Монголын Мэргэжлийн хяналтын газар хамтран Хиагт-Алтанбулагийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр хамтарсан сургуулилтийг  өчигдөр, өнөөдөр 2 өдөр зохион байгуулж байна.

Хамтарсан сургуулийн гол зорилго нь булчин задрах тахал өвчнөөр өвчилсөн буюу өвчилсөн байх магадлалтай зорчигчдыг хилээр нэвтрүүлэхдээ ямар журам баримтлах, арга хэмжээ авах талаар хоёр байгууллага туршлага, мэдээлэл солилцож байна. Буриад Монголын Засгийн газар хил орчимд гарсан халдварт өвчинтэй хамтран тэмцэх санамж бичигт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд дээрх сургуулийг зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top