Зочид буудлууд үүдэндээ хүчирхийлэлээс эсрэг бичиг наахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 47 зочид буудлууд үүдэндээ хүчирхийлэлээс эсрэг  бичиг наахаар болжээ. Тодруулбал, “Секс аялал жуулчлал, биеэ үнэлэлт, хүчирхийллээс насанд хүрээгүй хүүхдийг хамгаална” гэсэн бичигтэй  зурагт хуудсыг наах гэнэ.

Тус арга хэмжээг хүний наймаа, хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” бүлгэм, “Гүнж” төв хамтран зохион байгуулах юм байна.

Мөн "Лантуун дохио" бүлэгийнхэн эмэгтэйчүүдэд үнэгүй монгол төмс тарааж аж. Харин төмс авахаар ирсэн хүмүүсээс хүчирхийлэл, хүний наймааны талаар ямар ойлголттой байдаг, түүнээс сэргийлэх арга замыг хэр мэддэг талаар нь судалгаа авах гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(85.218.60.11) 2013 оны 06 сарын 21

Sain bn.tur edgeer byydalyydaa tsegtselj chadrahgui bhad 31 sshabilhan zaluu mash zub zuil hiij ubn.demjij bn!!!

0  |  0
Top